“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК”-ИЙН ТӨСЛИЙН ТАЛБАЙД АЖИЛЛАЛАА

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНТҮГ нь нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн уялдаа холбоог хангаж, нэгдсэн удирдлагаар хангах чиг үүргийн хүрээнд ажиллаж байна. Энэ хүрээнд “Эмээлт эко аж үйлдвэрийн па
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНТҮГ нь нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн уялдаа холбоог хангаж, нэгдсэн удирдлагаар хангах чиг үүргийн хүрээнд ажиллаж байна. Энэ хүрээнд “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн талбайд ажиллалаа.
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНТҮГ нь төслийн хэрэгжилтийг хурдасгах, үр өгөөжийг нэмэгдүүлэх, олон талт оролцоог хангахын тулд мөн оролцогч байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах, хөрөнгө оруулалт татах, сургалт, зөвлөгөө үзүүлэх чиглэлээр “Хамтран ажиллах төлөвлөгөө”-г боловсруулан ажиллаж байна. Цаашид нийслэлд хэрэгжиж буй бусад мега төслүүдийн уялдаа холбоог ханган, хотын хөгжлийн стратеги зорилтуудыг бодит ажил хэрэг болгоход чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхийг зорьж буй.
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төсөл нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй арьс шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх, бохирдсон бүсийг нөхөн сэргээх, үйлдвэрүүдийг орчин үеийн, байгальд ээлтэй үйлдвэрлэл бүхий нэг цэгт төвлөрүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой томоохон бүтээн байгуулалт юм. Тус төсөл нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд, хотын төвөөс 30 км зайд орших 539 га талбайд төсөл хэрэгжиж буй юм.