ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ "УС ДАМЖУУЛАХ" ТӨСӨЛ ХЯТАДАД ХЭРЭГЖИЖ БАЙНА

2025.06.1739 үзсэн
ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ "УС ДАМЖУУЛАХ" ТӨСӨЛ ХЯТАДАД ХЭРЭГЖИЖ БАЙНА

Янцзы мөрний их усыг хойд хэсгийн хуурай, гандуу бүс рүү 1,200 гаруй км сувгаар дамжуулж, Бээжин хотын усны 70%-ийг хангадаг гэвэл та итгэх үү? Энэ бол Хятадын Өмнөдөөс Хойд руу “Ус дамжуулах төсөл" юм. Төслийн хүрээнд з

Янцзы мөрний их усыг хойд хэсгийн хуурай, гандуу бүс рүү 1,200 гаруй км сувгаар дамжуулж, Бээжин хотын усны 70%-ийг хангадаг гэвэл та итгэх үү? Энэ бол Хятадын Өмнөдөөс Хойд руу “Ус дамжуулах төсөл" юм. 

Төслийн хүрээнд зүүн, төв, баруун гэсэн сувгийг төлөвлөсөн бөгөөд зүүн эрэг дагуу насосоор усыг шахдаг зүүн суваг 2013 онд ашиглалтад орж байсан бол Бээжин, Тяньжинь зэрэг хотуудын ус хангамжийн гол эх үүсвэр болсон 1,267 км урттай төвийн шугам 2014 онд ашиглалтад орж байжээ. Харин баруун суваг өндөр уулын бүсэд баригдах бөгөөд одоогоор төлөвлөлтийн шатанд явж буй аж. 

Төсөл хэрэгжсэнээр хойд бүс нутгийн усны хомсдолыг бууруулж, газрын гүний усны хэт их ашиглалтыг багасгаж чаджээ. Ингэснээр экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, эдийн засгийн хөгжлийг дэмжин, хүнсний болон ундны усны аюулгүй байдлыг сайжруулсан байна. 

Command Palette

Search for a command to run...