transport

“ZAHA HADID ARCHITECTS”-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2025.06.16159 үзсэн
“ZAHA HADID ARCHITECTS”-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

“Нэгдсэн Төслийн Удирдлагын Газар” ОНТҮГ-ын төлөөлөл дэлхийн архитектур, дизайны салбарт тэргүүлэгч Их Британийн “Zaha Hadid Architects” компанийн төлөөлөгчтэй уулзаж санал солилцлоо. Уулзалтад Улаанбаатар хотын ерөнхий

“Нэгдсэн Төслийн Удирдлагын Газар” ОНТҮГ-ын төлөөлөл дэлхийн архитектур, дизайны салбарт тэргүүлэгч Их Британийн “Zaha Hadid Architects” компанийн төлөөлөгчтэй уулзаж санал солилцлоо. Уулзалтад Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, НТУГ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мөнхнасан тэргүүтэй мэргэжилтнүүд, "Zaha Hadid Architects" компанийн ахлах зөвлөх Евгения Поцигун, ИБУИНХУ-ын Элчин сайдын яамны худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогын ахлах мэргэжилтэн С.Онон нар оролцов. 


Энэхүү уулзалтаар Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 24 мега төсөл болон “Zaha Hadid Architects”-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг танилцуулж, ирээдүйн хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцсэн юм. "Zaha Hadid Architects" компанийн төлөөлөгч Евгения Поцигун “Компанийн бүтээлүүд нь орчин үеийн дизайны шийдэл, инновацлаг технологи, урлагийг хослуулсан байдгаараа онцлогтой” гээд Бээжингийн Дашин олон улсын нисэх онгоцны буудал, БНХАУ-ын Шили спорт, соёлын төв, Украйны Днипрогийн метро буудал, Саудын Арабын Кинг Абдулагийн метроны буудал зэргийг дурдаж, томоохон төслүүдээ танилцуулсан юм.


“Нэгдсэн Төслийн Удирдлагын Газар” ОНТҮГ-ын зүгээс нийслэлд хэрэгжүүлж буй 24 мега төслийг танилцуулж, үүнээс онцгойлон Улаанбаатар метро төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Тэрбээр “Улаанбаатар метро төсөл нь хотын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, хотын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах стратегийн чухал ач холбогдолтой. 2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотыг орон нутгийн статустай 14 хотод хуваасан. Ингэснээр уг төлөвлөлтийн дагуу метроны шугам 7 хотын төвийг дайран өнгөрөх төлөвлөлттэй” гэдгийг тодотгов. Мөн “Олон улсын стандарт хангасан, орчин үеийн технологи, хот төлөвлөлтийн шилдэг туршлагыг шингээсэн метроны системийг байгуулах нь чухал” гэдгийг НТҮГ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мөнхнасан цохон тэмдэглэсэн юм. 


Түүнчлэн уулзалтын төгсгөлд талууд Улаанбаатар хотод олон улсын чанартай архитектурын арга хэмжээ зохион байгуулах боломжийг судлах сонирхлоо харилцан илэрхийлэв.  

Command Palette

Search for a command to run...