transport

ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ТУЛГУУР БАГАНЫН СУУРИЙН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2025.06.1789 үзсэн
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ТУЛГУУР БАГАНЫН СУУРИЙН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргийг холбох Дүүжин замын тээвэр төсөл нь 4.2 км урттай шугам, нийт 19 тулгуур багана, 2 буудалтай байх юм. Одоогоор тулгуур баганууд болон хоёр буудлын шон суурийн ажил бүрэн дуусч, холбог

Нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргийг холбох Дүүжин замын тээвэр төсөл нь 4.2 км урттай шугам, нийт 19 тулгуур багана, 2 буудалтай байх юм. Одоогоор тулгуур баганууд болон хоёр буудлын шон суурийн ажил бүрэн дуусч, холбогч хавтан суурийн ажил үргэлжилж буй. 

Төслийг Бүгд Найрамдах Франц Улсын “Пома групп” хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмж, эд ангиудыг Франц улсаас үе шаттайгаар тээвэрлэн нийлүүлж байна. Нийтдээ 149 чингэлэг ачаа ирэх төлөвлөлттэй бөгөөд үүний дотор хоёр буудлын нийт тоног төхөөрөмж болон Т1–Т8 баганы эд ангиудыг агуулсан 111 чингэлэг ачигдсан байна. Эдгээрээс 33 чингэлэг нь төслийн талбайд буусныг угсралтын ажилд ашиглаж байна.

Цаашид буудлын барилга, инженерийн дэд бүтцийн угсралт, дүүжин системийн тоног төхөөрөмж суурилуулах зэрэг ажлыг шат дараатайгаар хуваарийн дагуу хэрэгжүүлнэ.

Яармаг, Арцат – Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй энэхүү дүүжин замын тээврийн төсөл нь иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, Сонсголон Яармаг орчмын түгжрэлийг 15 орчим хувь бууруулах ач холбогдолтой.

Command Palette

Search for a command to run...