КИНГ АБДУЛАГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОТ (KAEC)

2025.06.2233 үзсэн
КИНГ АБДУЛАГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОТ (KAEC)

Саудын Арабын “Vision 2030” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй томоохон мега төслүүдийн нэг бол Кинг Абдулагийн Эдийн засгийн хот (KAEC) юм. Улаан тэнгисийн эрэгт, Жидда хотоос хойш 100 км-ийн зайд байрлах энэхүү хотын бүт

Саудын Арабын “Vision 2030” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй томоохон мега төслүүдийн нэг бол Кинг Абдулагийн Эдийн засгийн хот (KAEC) юм. Улаан тэнгисийн эрэгт, Жидда хотоос хойш 100 км-ийн зайд байрлах энэхүү хотын бүтээн байгуулалт 2005 онд эхэлсэн бөгөөд нийт 173 км² талбайг хамардаг. Төсөл нь 2035 он гэхэд бүрэн дуусч, хоёр сая оршин суугч хүлээн авах хүчин чадалтай, орчин үеийн ухаалаг хот болон хөгжих зорилготой.

KAEC нь газрын тосноос хараат бус, төрөлжсөн эдийн засгийг бүрдүүлэх, олон улсын хөрөнгө оруулалтыг татах, ажлын байрыг нэмэгдүүлэх, технологид суурилсан хотын шинэ загварыг бий болгоход чиглэж байна. Төслийн хүрээнд ухаалаг шийдлүүд, ногоон эрчим хүчийг өргөнөөр ашиглан тогтвортой амьдралын хэв маягийг бүрдүүлж, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн шинэ төв болохоор зорьж буй.

Зөвхөн дэд бүтэц, байршлын хувьд төдийгүй хөгжлийн философи, стратеги төлөвлөлтөөрөө KAEC нь дэлхий нийтийн анхаарлыг татаж, ирээдүйн хотуудын жишиг загвар болж буй онцгой төсөл юм. 

Command Palette

Search for a command to run...