ОЛОН УЛСЫН ISO СТАНДАРТУУДЫГ НЭВТРҮҮЛЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2025.06.2298 үзсэн
ОЛОН УЛСЫН ISO СТАНДАРТУУДЫГ НЭВТРҮҮЛЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНТҮГ нь ISO 9001:2015 “Чанарын менежментийн тогтолцоо” болон ISO 21500:2021 “Төслийн менежментийн арга зүй” олон улсын стандартуудыг байгууллагынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг ал

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНТҮГ нь ISO 9001:2015 “Чанарын менежментийн тогтолцоо” болон ISO 21500:2021 “Төслийн менежментийн арга зүй” олон улсын стандартуудыг байгууллагынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг албан ёсоор эхлүүлж, сургалт болон зөвлөх үйлчилгээний нээлтийн үйл ажиллагааг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Арга хэмжээг НТУГ-ын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мөнхнасан нээж, тус байгууллагын цаашдын хөгжилд ISO стандартуудын ач холбогдол, зорилтыг танилцуулав. Тэрбээр “Олон Улсын жишигт нийцсэн менежментийн тогтолцоог байгууллагын үйл ажиллагаанд төлөвшүүлснээр ажил гүйцэтгэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлж, чанарын тогтвортой байдлыг хангах суурь нөхцөлийг бүрдүүлнэ” хэмээн онцолсон юм. 


Нээлтийн ажиллагаанд “Менежмент ба Ур чадварын Хүрээлэн” ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж ISO 9001:2015 болон ISO 21500:2021 стандартуудын үндсэн агуулга, зорилго, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, стандарт нэвтрүүлэх үе шатууд болон хүлээгдэж буй үр дүнгийн талаар танилцуулсан. Түүнчлэн “PMI Mongolia Chapter”-ийн Мэргэжлийн хөгжил хариуцсан захирал Г.Жавхлант төслийн удирдлагын тогтолцоог байгууллагын бүтэц, үйл ажиллагаанд үр дүнтэйгээр нэвтрүүлэхэд анхаарах гол асуудлууд, олон улсын чиг хандлага, мэргэжлийн зөвлөмжүүдийг хуваалцсан юм. Мөн “Менежмент ба Ур чадварын Хүрээлэн” ТББ-ын зөвлөх С.Буянхишиг ISO 9001:2015 стандартын үндсэн ойлголт, суурь зарчмууд, стандартын шаардлагуудыг байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хэрхэн уялдуулах талаар гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулсан. 


Тус арга хэмжээ нь чанарын менежмент болон төслийн удирдлагын олон улсын стандартыг байгууллагын үйл ажиллагаанд үе шаттайгаар нэвтрүүлэх, цаашдын хөгжлийн суурийг тавих чухал алхам болох бөгөөд сургалтад хамрагдсан ажлын хэсгийн гишүүд байгууллагын менежментийн тогтолцоог шинэ шатанд гаргах чиглэлд ажиллана.  

Command Palette

Search for a command to run...