power

ДУЛААНЫ 5 ДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ: ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

2025.06.2474 үзсэн
ДУЛААНЫ 5 ДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ: ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Эрчим хүчний найдвартай байдлыг хангах, үнийг тогтвортой байлгах зорилгоор Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)-ын төслийг төлөвлөсөн. Төслийн урьдчилсан үнэлгээ болон бүрэн шинжилгээний ажил хийгдэж дууссан бөгөөд

Эрчим хүчний найдвартай байдлыг хангах, үнийг тогтвортой байлгах зорилгоор Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)-ын төслийг төлөвлөсөн. Төслийн урьдчилсан үнэлгээ болон бүрэн шинжилгээний ажил хийгдэж дууссан бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 25/84 дүгээр тогтоолоор Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу 2025 оны 05 дугаар сарын 26-нд “Хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах тухай” урилгыг олон нийтэд зарлаж, энэ хүрээнд төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох шалгаруулалтын баримт бичгийн танилцуулга хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Тус хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл зэрэг 40 гаруй оролцогч оролцов. 


Гадаад болон дотоодын нийт таван аж ахуйн нэгж төслийн шалгаруулалтад оролцох хүсэлтээ илэрхийлж, холбогдох баримт бичгийг албан ёсоор авсан байгаа бөгөөд хоёрдугаар үе шат болох уралдаант шалгаруулалтын баримт бичиг болон түншлэлийн гэрээний төслийг ажлын хэсэг боловсруулан ажиллаж байна. Ирэх долоодугаар сарын 02-ны өдөр урьдчилсан шалгаруулалт дуусаж оролцогч байгууллагуудаас ирүүлсэн материал, саналыг үндэслэн ажлын хэсэг үнэлгээ хийж, богино жагсаалтыг гаргах юм.


Ташрамд дурдахад, Шинэ станцын байршил нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Дунд голын 20 дугаар хорооны нутагт, ТЭЦ-2-ын үнсэн сангийн талбайд, одоогийн станцаас баруун урд зүгт ойролцоогоор 400 метрийн зайд байрлана.


Төсөл хэрэгжсэнээр жилд 2.017 тэрбум кВт.ц цахилгаан, 1.152 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх боломжтой болж, нийслэлийн цахилгаан, дулааны хэрэгцээг хангах, эрчим хүчний салбарын тогтвортой байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулах юм.
 

Command Palette

Search for a command to run...