ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ДАЛАНТАЙ ЖИНПИН I УСАН ЦАХИЛГААН СТАНЦ

Хятадын Сычуань мужид орших Жинпин I усан цахилгаан станц нь Ялунцзян гол дээр сүндэрлэсэн, дэлхийн хамгийн өндөр далантай усан цахилгаан станц юм. Нийт 300 метр өндөр энэхүү байгууламж нь инженерийн шийдлийг харуулсан т
Хятадын Сычуань мужид орших Жинпин I усан цахилгаан станц нь Ялунцзян гол дээр сүндэрлэсэн, дэлхийн хамгийн өндөр далантай усан цахилгаан станц юм. Нийт 300 метр өндөр энэхүү байгууламж нь инженерийн шийдлийг харуулсан төсөл болж чадсан гэгддэг байна. Учир нь далангийн бүтэц нь нуман хэлбэрийн бөгөөд уулын гүн хавцалд баригдсан нь олон сорилтыг бий болгож байжээ.
Жинпин I станцын барилгын ажил 2005 онд эхэлж, 2013 онд анхны турбинуудаа ашиглалтад оруулж байжээ. Улмаар 2014 оноос хойш бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа бөгөөд 3,600 мегаватт суурилагдсан хүчин чадалтай бөгөөд жилд дунджаар 16 тэрбум киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг. Хятадын баруун өмнөд бүс нутгийн эрчим хүчний хэрэгцээг хангах чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй үерийн аюулыг бууруулах, ус хуримтлуулах зэрэг ач холбогдолтой.