МЕГА ТӨСЛҮҮДИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС ЗӨВЛӨМЖ ӨГЛӨӨ

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНТҮГ, Авлигатай тэмцэх газар хамтран “Монгол Улсад хэрэгжиж буй мега төслүүдэд үүсэх эрсдэл” сэдвээр уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад байгууллагын удирдлагууд болон холбогдох а
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНТҮГ, Авлигатай тэмцэх газар хамтран “Монгол Улсад хэрэгжиж буй мега төслүүдэд үүсэх эрсдэл” сэдвээр уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад байгууллагын удирдлагууд болон холбогдох албаны төлөөлөл оролцож, улсын хэмжээнд хэрэгжиж буй мега төслүүд, түүнийг хэрэгжүүлэх явцад учирч болох эрсдэлийн талаар санал солилцож, Авлигатай тэмцэх газраас авлигын эрсдэлийг бууруулах, ил тод байдлыг хангах чиглэлд зөвлөмж өгсөн юм. Түүнчлэн “Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх явцад ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт олон улсын туршлагыг хуваалцан эрсдэлийг илрүүлж, хамтран ажиллах механизмыг боловсронгуй болгох санал дэвшүүлэв. Цаашид мега төслүүдийн хэрэгжилтийн явцад эрсдэлийг бууруулах талаар хамтран зөвлөмж боловсруулан ажиллахаар боллоо.