ДЕЛИ ХОТ МЕТРОНЫ ШИНЭ ШУГАМТАЙ БОЛНО

Энэтхэгийн нийслэл Дели хот 2025 оны 12 дугаар сард “Golden Line” нэртэй метроны шинэ шугам ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Нийт 12 км урт энэхүү шугам ашиглалтад орсноор Дели хотын метроны нийт урт 399
Энэтхэгийн нийслэл Дели хот 2025 оны 12 дугаар сард “Golden Line” нэртэй метроны шинэ шугам ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Нийт 12 км урт энэхүү шугам ашиглалтад орсноор Дели хотын метроны нийт урт 399 км-д хүрч, дэлхийн хамгийн том метроны сүлжээний нэг болох аж.
Уг өргөтгөл нь дэвшилтэт шийдлүүдээр онцлогтой байх юм. Тухайлбал, хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын системүүд, ухаалаг тээврийн сүлжээ, нарны эрчим хүч ашиглан ажиллах станцууд, орчин үеийн платформын мэдээллийн дэлгэц, цахим төлбөр тооцооны систем зэрэг технологийн дэвшлүүдийг нэвтрүүлснээр тухайн бүсийн зорчигчдод аюулгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэнэ гэжээ.