АРХЕОЛОГИЧИД 115 ЖИЛИЙН ӨМНӨ АШИГЛАГДАЖ БАЙСАН ТРАМВАЙН ҮЛДЭГДЛИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

Миннесота мужийн Сплит Рокын гэрэлт цамхгийг сэргээн засварлах ажлын хүрээнд археологичид 115 жилийн өмнө ашиглаж байсан трамвайн үлдэгдлийг илрүүлжээ. Судлаачид хуучин асфальтан замын доороос трамвайны тулгуур, төмөр за
Миннесота мужийн Сплит Рокын гэрэлт цамхгийг сэргээн засварлах ажлын хүрээнд археологичид 115 жилийн өмнө ашиглаж байсан трамвайн үлдэгдлийг илрүүлжээ. Судлаачид хуучин асфальтан замын доороос трамвайны тулгуур, төмөр замын дэр мод, хадаас зэрэг олон төрлийн олдворыг олсон бөгөөд эдгээр нь тухайн үеийн барилгын ажлын нарийн зохион байгуулалт, техникийн хөгжил дэвшлийн түвшинг харуулж байгаа аж.
Уг трамвай нь тухайн үед барилгын материалыг Дээд нуураас өндөр, эгц эрэг рүү зөөвөрлөх зориулалттай богино төмөр замын системийн нэг хэсэг байжээ.