“НЭГДСЭН ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР” ОНТҮГ-ЫН 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТИЙГ ҮНЭЛЭВ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн А/905 дугаар захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2025 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнэлээ. “Нэгдсэн төслийн удирдлагы
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн А/905 дугаар захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2025 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнэлээ. “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНТҮГ-ын үйл ажиллагаа, төсөл төлөвлөгөөний гүйцэтгэлийг дүгнээд хэрэгжилтийг “Бүрэн хангалттай” хэмээн үнэлж баталгаажуулжээ.
Авто замын түгжрэл, агаар орчны бохирдлыг бууруулах, дэд төвүүдийг хөгжүүлэх чиглэлд нийслэл Улаанбаатар хотод 2024-2028 онд мега төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНТҮГ нь тухайн төслүүдийг олон улсын жишигт нийцүүлэн, нэгдсэн зохион байгуулалтаар хангах үүрэг хүлээн ажилладаг. Энэ хүрээнд 2025 оны эхний хагас жилд нийт 8 төсөл, арга хэмжээг хариуцан хэрэгжүүлж, захиалагчийн хяналт тавин ажиллаж байна. Тухайлбал, Дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 33 хувьтай хэрэгжиж байгаа бол Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл болох “УБ Метро” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг бүрэн шинэчилж дуусган, EPC гэрээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн хоёрдугаар үе шатыг зохион байгуулах бэлтгэл бүрэн хангагдсан. Мөн “Улаанбаатар трам” төслийн I болон II чиглэлийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 95 хувьтай, Тусгай замын автобус BRT төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил эхлээд байна. Түүнчлэн Туулын хурдны зам төслийн ажил гүйцэтгэх тендерийг зарлан нээж, түүнтэй холбогдох “Шинэ тойрог зам” төслийн хүрээнд хэрэгжиж буй I тойрог замын ТЭЗҮ-ийг батлуулах шатанд хэрэгжиж буй. Харин II тойрог замын ТЭЗҮ-ийг 40 хувийн гүйцэтгэлтэйгээр боловсруулаад байна.
Мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах “Төмөр зам доогуурх авто замын нүхэн гарц шинээр барих” төслийн гүйцэтгэл 35 хувьтай үргэлжилж байна.
Их багтаамжит, олон төрөлт нийтийн тээврийн хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлын хүрээнд УБ Метро төслийн менежментийн зөвлөх “Духуа Инженеринг” ХК-тай хамтран стандарт, хууль дүрэмтэй холбоотой суурь судалгааг хийж, төслийн үйл ажиллагаанд шаардлагатай олон улсад мөрдөгдөж буй 54, үндэсний түвшинд хэрэгжиж буй 50, нийт 102 стандартын жагсаалтыг гаргасан. Эдгээр Олон Улсын стандартыг Зам, тээврийн яам, Эрчим хүчний яам, Хот байгуулалт, барилга, орон сууцны яам, Барилгын хөгжлийн төв, Зам, тээврийн хөгжлийн төв болон Стандарт, хэмжил зүйн газарт үндэсний стандарт болгон бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлээд байна. Цаашид шаардлагатай стандартуудыг үе шаттайгаар төрөлжүүлэн ангилан боловсруулах ажил хийгдэж байгаа юм.
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНТҮГ нь бодлогын баримт бичигт тусгагдсан 25, хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх 18, дүрмээр хүлээсэн зургаа, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах дөрвөн зорилт буюу нийт 53 зорилт арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 22 арга хэмжээг 100 хувийн биелэлттэй, 3 арга хэмжээг 90-ээс дээш хувийн биелэлттэй хэрэгжүүлсэн бол 11 арга хэмжээ нь хэрэгжих хугацаа нь хараахан болоогүй төлөвлөгөөт ажлууд байгаа юм. Үлдсэн ажлууд төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар хэрэгжиж байна.