ХОТЫН ДЭД ТӨВҮҮДИЙГ ХОЛБОХ “НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ” ТӨСЛИЙН ТЭЗҮ ДЭМЖИГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, авто замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй төслийн нэг нь Шинэ тойрог авто зам төсөл юм. Төсөл “Нэгдүгээр
Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, авто замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй төслийн нэг нь Шинэ тойрог авто зам төсөл юм. Төсөл “Нэгдүгээр тойрог зам”, “Хоёрдугаар тойрог зам” гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд техник эдийн засгийн үндэслэлийг “Си Эс Си Айком консалтантс” компани боловсруулж байгаа юм.
Энэ хүрээнд “Нэгдүгээр тойрог зам” төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд одоогоор холбогдох яамдын мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх ажил үргэлжилж байна. Тодруулбал, 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар уг ТЭЗҮ-ийн шатанд боловсруулсан 3 хувилбарыг хэлэлцэн 1-р хувилбарыг дэмжлээ. Мэргэжлийн зөвлөлийн хурлаас гарсан санал зөвлөмжийг төслийн тайлан, ТЭЗҮ, зураг төсөлд тусган сайжруулах ажлууд хийгдэх юм.
Нэгдүгээр тойрог зам нь нийт 24.79 км урттай, авто зам, гүүрэн байгууламж, туннель бүхий томоохон дэд бүтцийн төсөл бөгөөд байгаль орчны нөлөөллийн үнэлгээг олон улсын стандартад нийцүүлэн хийж буй. Төслийн трасс нь ТЭЦ-4 авто зам, Энхтайьны өргөн чөлөө-Толгойт, Ард аюушийн авто зам, Баянхошууны уулзвар, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянгын эцэс, Хайлаастын гудамж, Долоон буудлын авто зам, Баруун Алтан-Өлгийн гудамж, Да хүрээний гудамж, Хилчний гудамж, Цагдаагийн Академийн Өргөн чөлөө, Дүнжингаравын гудамжийг тус тус дайран өнгөрнө.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн төв рүү чиглэн, Энхтайвны өргөн чөлөөнд төвлөрч, түгжрэл үүсгэдэг. Харин шинэ тойрог нэгдүгээр зам баригдсанаар авто замын хөдөлгөөний төвлөрлийг сааруулах бүрэн боломжтой болох бөгөөд үүнээс гадна Туулын хурдны зам төсөлтэй уялдуулан хэрэгжүүлснээр, нийслэлийн авто замын түгжрэлийг 35–40 хувиар бууруулах боломжтой тооцоо гарсан байна.
Нэгдүгээр тойрог зам нь 24.79 км урттай, 2 хос тусгаарлах зурвас бүхий 6 эгнээ , зарим хэсэгтээ хоёр түвшний огтлолцол, туннель бүхий шийдлээр төлөвлөгдөж байна. Энэ нь зөвхөн замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэхээс гадна, иргэдийн зорчих хугацаа, шатахуун зарцуулалтийг хэмнэх мөн авто замын түгжрэлээс үүсэж буй байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах олон талын ач холбогдолтой бүтээн байгуулалт болох юм.