УЛААНБААТАР ХОТЫН УХААЛАГ, ДИЖИТАЛ ТЭЭВРИЙН МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2025.07.01173 үзсэн
УЛААНБААТАР ХОТЫН УХААЛАГ, ДИЖИТАЛ ТЭЭВРИЙН МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

БНСУ-ын Газар, дэд бүтэц, зам тээврийн яамны Хөгжлийн албан ёсны тусламжийн (ODA) хөтөлбөрийн хүрээнд “Авто замын түгжрэлийг бууруулах Улаанбаатар хотын ухаалаг, дижитал тээврийн мастер төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийг

БНСУ-ын Газар, дэд бүтэц, зам тээврийн яамны Хөгжлийн албан ёсны тусламжийн (ODA) хөтөлбөрийн хүрээнд “Авто замын түгжрэлийг бууруулах Улаанбаатар хотын ухаалаг, дижитал тээврийн мастер төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болж, өчигдөр /2025.07.01/ албаны ёсны нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Нээлтэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн харьяа газар, агентлагийн төлөөлөл болон Төсөл хэрэгжүүлэгч БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэн /KOTI/-ийн зочид оролцов.  

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын тээврийн системд дүн шинжилгээ хийж, шинжлэх ухаанд тулгуурласан цогц мастер төлөвлөгөө боловсруулахын зэрэгцээ шинэ хоттой холбогдох авто болон төмөр замын техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулна. Мөн холбогдох мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хөтөлбөр боловсруулахаар тусгасан нь тус төслийг зөвхөн төлөвлөлтөөс гадна хүний нөөцийн хөгжилтэй уялдуулан хэрэгжүүлэхээр жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д ажлын айлчлал хийх хүрээнд хөндөж байсан бөгөөд өнөөдөр биеллээ олж буйг тэрбээр зорьж буйгаа БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэн /KOTI/ -ийн Ахлах судлаач И Хүн Ги тодотгосон. Мөн энэхүү төслийг хоёр онцлов.  

Нийслэлийн тээврийн салбарын тулгамдсан асуудлыг дата мэдээлэлд суурилсан, шинжлэх ухаанч шийдлээр шийдвэрлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, иргэдийн зорчих орчныг сайжруулахад чиглэсэн энэхүү төсөл нь Улаанбаатар хотын хөгжлийн стратегид олон улсын туршлагыг нутагшуулах чухал алхам болж буйг Нэгдсэн төслийн удирдлагын газрын Төслийн удирдлагын албаны дарга Б.Мөнхбаатар илтгэлдээ дурдсан. Тус төсөл нь 2025 оны 6 дугаар сараас 2027 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд хэрэгжих юм. 


БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэн /KOTI/ нь БНСУ-ын тээврийн бодлого, судалгаа, төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын туршлагатай, мэргэшсэн байгууллагуудын нэгдэл бөгөөд улс орнуудын тээврийн системийг шинжлэх ухааны үндэслэлтэй, ухаалаг шийдлээр хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг судалгааны байгууллага аж. Төслийн нээлтийн хүрээнд KOTI консорциумын төлөөлөгчид албан ёсны айлчлал хийж, хоёр өдрийн уулзалт, семинар зохион байгуулж байна.
 

Command Palette

Search for a command to run...