УХААЛАГ ХОТ-КАТАРЫН ЛУСАИЛ

2025.07.0247 үзсэн
УХААЛАГ ХОТ-КАТАРЫН ЛУСАИЛ

Катар улсын ирээдүйн хөгжил дэвшлийн билэг тэмдэг болсон Лусаил хот нь нийслэл Доха хотоос хойд зүгт оршдог, 38 км квадрат талбайг хамарсан ухаалаг, тансаг зэрэглэлийн хот юм. Энэхүү хот 2025 онд бүрэн ашиглалтад орох бө

Катар улсын ирээдүйн хөгжил дэвшлийн билэг тэмдэг болсон Лусаил хот нь нийслэл Доха хотоос хойд зүгт оршдог, 38 км квадрат талбайг хамарсан ухаалаг, тансаг зэрэглэлийн хот юм. Энэхүү хот 2025 онд бүрэн ашиглалтад орох бөгөөд XXI зууны амьдралын хэв маягийг бүрэн тусгасан, дэвшилтэт технологи, байгальд ээлтэй шийдлүүдийг нэгтгэсэн бүтээн байгуулалтаараа онцлогтой.

Лусаил хот нь тогтвортой хөгжлийг хангах зорилгоор нарны эрчим хүч, дахин боловсруулсан ус, эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламжийг өргөнөөр ашиглаж, хотын бүхий л дэд бүтэц, тээвэр, үйлчилгээний системийг хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг шийдлээр төлөвлөсөн байна. Тээврийн салбарт байгальд ээлтэй, ухаалаг шийдлүүдийг хэрэгжүүлсний хүрээнд хөнгөн галт тэрэг, усан такси, дугуйн зам зэрэг олон төрлийн эко тээврийн хэрэгслүүдийг ашиглалтад оруулжээ.

Тус хотын гол онцлох бүтээн байгуулалтуудад 2022 оны FIFA дэлхийн аваргын финалын тоглолт явагдсан Лусаил цэнгэлдэх хүрээлэн, тансаг зэрэглэлийн амьдралын хэв маягийг илэрхийлэх Лусаил Марина, газрын тос, хийн салбарын удирдлагын төв болох Эрчим хүчний хот, олон улсын алдартай брэндүүдийг цуглуулсан Place Vendome худалдааны төв, мөн ногоон байгууламж бүхий Crescent Park, Wadi Park зэрэг орчин үеийн цэцэрлэгт хүрээлэн багтаж байна. 

Command Palette

Search for a command to run...