transport

“УЛААНБААТАР МЕТРО” ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

2025.07.03112 үзсэн
“УЛААНБААТАР МЕТРО” ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж буй “Улаанбаатар метро” төслийн хүрээнд байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайланг Монгол Улсын “Б

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж буй “Улаанбаатар метро” төслийн хүрээнд байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайланг Монгол Улсын “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хууль болон олон улсын стандартын дагуу боловсруулж байна. Тайланг Төрийн болон Төрийн бус байгууллага, Эрдэмтэн, иргэдийн оролцоог ханган ил тод, нээлттэй байдлаар хэрэгжүүлж, зөвлөлдөх уулзалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм.

Энэ хүрээнд өчигдөр буюу 2025 оны 7 дугаар сарын 3-ны зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, “Улаанбаатар метро” төслийн зорилго, ач холбогдлыг оролцогчдод танилцуулж, уулзалтаас гарсан санал, зөвлөмжийг байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээнд тусгахыг зорьж байна. 

Тус уулзалтад Зам, тээврийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Туулын сав газрын захиргаа, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагууд, мөн Нийслэлийн Байгаль орчны газар, Хот байгуулалт, хотын стандартын газар зэрэг нийслэлийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Мөн Монгол Улсын Их сургууль, Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээ, боловсролын байгууллагуудаас гадна Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Монголын байгаль орчны иргэний зөвлөл зэрэг төрийн бус байгууллагууд болон хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцож, төслийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн талаар санал солилцсон юм.

Command Palette

Search for a command to run...