ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 33 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Яармаг, Арцат–Өнөр хороолол” чиглэлийн нарийвчилсан зураг дизайны ажлыг Францын “Пома” групп, туслан гүйцэтгэгчээр “Archetype Mongolia” ХХК ажиллаж байна. Барилгын хөгжлийн төвийн мэргэжлийн зөвлөлүүдийн 4 удаагийн хурл
“Яармаг, Арцат–Өнөр хороолол” чиглэлийн нарийвчилсан зураг дизайны ажлыг Францын “Пома” групп, туслан гүйцэтгэгчээр “Archetype Mongolia” ХХК ажиллаж байна. Барилгын хөгжлийн төвийн мэргэжлийн зөвлөлүүдийн 4 удаагийн хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд зураг төслийн магадлалын ажил 95 хувьтай байна.
Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 4, 23 дугаар хорооны ИТХ-аар хэлэлцүүлж, тус тус 100 хувийн саналаар дэмжиж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хэлэлцэн баталсан.
Төслийн 146 чингэлэг ачаанаас хоёр буудлын нийт тоног төхөөрөмжүүд болон, Т1-Т8 тулгуур багана бүхий 76 чингэлэг БНФУ-аас ачигдсан бөгөөд 35 чингэлэг нь төслийн талбайд буугаад байна. Барилга угсралтын ажил 2025 оны 4 дүгээр cард эхэлж, 19 тулгуур баганын нийт 90ш шон суурийн өрөмдлөг, арматурчлал, бетоны ажлыг хийж дуусгасан бөгөөд холбогч тавцан, багана суурь байрлуулах ажил 33 хувьтай үргэлжилж байна.
Төслийн хоёр зогсоолын гадна тохижилт, ил зогсоол, инженерийн дэд бүтэц, дохиолол хамгаалалтын зураг төслийн
ажлыг “Цагаан Уран хийц” ХХК, буудлын барилга угсралтыг Моnnis engineering ХХК гүйцэтгэж байна. Нийт ажлын явц 55 хувьтай үргэлжилж байна.
Төслийн явц: ТЭЗҮ дуусаж, барилгын ажил эхэлсэн
Шугам I: Яармаг Арцат - Өнөр хороолол
Трассын урт: 4.2 км
Буудал: 2
Тээвэрлэх хурд: 22 км/цаг
Зорчих хугацаа: Хоёр буудлын хооронд 11 минут
Хүчин чадал: 2320 зорчигч
Багтаамж: 10 хүний багтаамжтай 98 кабинтай
Тэсвэрлэх салхины дээд хурд: 70км/цаг