transport

УЛААНБААТАР МЕТРО ТӨСЛИЙН ШИНЭЧИЛСЭН ТЭЗҮ БАТЛАГДАЖ, ТӨСЛИЙН II ШАТНЫ ТЕНДЕРИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДЛАА

2025.07.06112 үзсэн
УЛААНБААТАР МЕТРО ТӨСЛИЙН ШИНЭЧИЛСЭН ТЭЗҮ БАТЛАГДАЖ, ТӨСЛИЙН II ШАТНЫ ТЕНДЕРИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДЛАА

Төслийн Техник, эдийн засгийн үндэслэл болон эх загвар зургийг төслийн менежментийн зөвлөх БНСУ-ын “Духуа Инженеринг” ХК ба Түншлэлээс бүрэн шинэчилж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны дэргэдэх Мэргэжлийн

Төслийн Техник, эдийн засгийн үндэслэл болон эх загвар зургийг төслийн менежментийн зөвлөх БНСУ-ын “Духуа Инженеринг” ХК ба Түншлэлээс бүрэн шинэчилж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны дэргэдэх Мэргэжлийн зөвлөл, Зам, тээврийн яамны дэргэдэх Шинжлэх Ухаан Техник Технологийн зөвлөл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын V ээлжит хуралдаанаар үе шаттай хэлэлцэн, дэмжиж баталсан.

 “УБ Метро” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 1 дүгээр шатны тендерийг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нээсэн бөгөөд тус тендерт 7 улсын 27 аж ахуйн нэгж байгууллага материал ирүүлэв. Төслийн 2 дугаар шатны тендерийн баримт бичиг болон техникийн тодорхойлолтыг эцэслэн боловсруулж дуусгасан бөгөөд тендер зарлах бэлтгэл ажил хангагдаад байна.

Маршрут: Толгойтоос Амгалан хүртэл, Энхтайваны өргөн чөлөө дагуу
Урт: 19.4 км
Өртөө: 15 өртөө + 1 депо
Даац: Цагт 17,200 зорчигч
 

Command Palette

Search for a command to run...