ЛАГ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭРИЙН ТЭЗҮ-ИЙГ НИТХ-ААР ХЭЛЭЛЦЭНЭ

2025.07.0647 үзсэн
ЛАГ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭРИЙН ТЭЗҮ-ИЙГ НИТХ-ААР ХЭЛЭЛЦЭНЭ

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас ялгарч буй лагийн үнэр, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор “Лаг хатааж, шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тө

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас ялгарч буй лагийн үнэр, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор “Лаг хатааж, шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн (ТЭЗҮ) шинэчилсэн хувилбарыг өнгөрсөн баасан гарагт болсон НИТХ-ын Зөвлөлийн 13 дугаар хуралдаанаар танилцууллаа. Уг ТЭЗҮ-ийг энэ сарын 8, 9-нд болох НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх юм. 

Одоогийн байдлаар төв цэвэрлэх байгууламжийн ачаалал 2–3 дахин нэмэгдэж, лагийн үнэр, тоног төхөөрөмжийн хуучрал, эвдрэл гэмтэл зэрэг олон асуудал үүсээд буй. Үүнийг шийдвэрлэхийн тулд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд лаг хатааж, шатаах үйлдвэр барихаар төлөвлөжээ.

Тус үйлдвэр нь хоногт 250 м³ лаг боловсруулж, дунджаар 238 тонн лаг шатаан, 5–6 м³ үнс гаргана. Жилдээ 843,200 м³ лагийг дахин боловсруулах бөгөөд шатаалтын явцад гарсан утаа, хий зэргийг өндөр технологийн агаар цэвэршүүлэх системээр шүүх юм.

Мөн шатаалтын дулаанаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, хаягдал үнсийг барилгын материалын түүхий эд болгон ашиглах боломжтой болох бөгөөд төсөл хэрэгжсэнээр үнэрийн голомт арилж хөрс, ус, агаарын бохирдол буурна гэж үзжээ.  

Command Palette

Search for a command to run...