transport

ИХ БРИТАНИ “УБ МЕТРО“ ТӨСЛИЙГ ДЭМЖИХ АЛБАН ЁСНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНД НЭГДЛЭЭ

2025.07.08195 үзсэн
ИХ БРИТАНИ “УБ МЕТРО“ ТӨСЛИЙГ ДЭМЖИХ АЛБАН ЁСНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНД НЭГДЛЭЭ

Монголын Эдийн засгийн чуулган-2025 “Маргаашийн төлөө хамтдаа” уриан дор хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр "Тогтвортой хөгжил ба шинэ эдийн засаг", Дижитал эрин, хиймэл оюун ба дата дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч

Монголын Эдийн засгийн чуулган-2025 “Маргаашийн төлөө хамтдаа” уриан дор хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр "Тогтвортой хөгжил ба шинэ эдийн засаг", Дижитал эрин, хиймэл оюун ба дата дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний асуудал ба шийдэл" сэдвээр үргэлжилж, энэ үеэр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Их Британийн Экспортын Санхүүжилтийн агентлаг (UKEF)-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан нь Улаанбаатар метро төслийн санхүүжилтийг эрчимжүүлэх тал дээр хамтран ажиллах тухай юм.  

Уг метроны эхний шугам нь газар доогуур 19.4 км урт үргэлжлэх бөгөөд 17–24 метрийн гүнд байрлана. Энэхүү шугамын өртөг 2.4 тэрбум ам.доллараар тооцогдож байгаа бөгөөд Улаанбаатар хотын захиргаа төслийн нийт өртгийн 15 хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн бол үлдсэн 85 хувийг олон улсын түншүүдээс санхүүжүүлэхээр ажиллаж байна.

Хотын дарга Х.Нямбаатар “УБ метро төсөл нь хотын түгжрэлийг бууруулах стратегийн чухал алхам төдийгүй Их Британи, Монгол хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ шатны эхлэл юм. Үүний сацуу Улаанбаатар хот JP Morgan банктай гэрээ хийсэн бөгөөд тус банк нь Улаанбаатар хот, Монгол Улсын санхүүгийн нөхцөл байдлын талаар судалж дүн шинжилгээ хийж UKEF-д танилцуулна. Үүний дараа Улаанбаатар хот, UKEF хооронд хэдэн тэрбум ам.доллар дээр Монгол Улсын Засгийн газар баталгаа гаргах вэ гэдэг нарийн гэрээний ажил руу орно. Уг гэрээ хийгдээд дуусмагц метроны эцсийн сонгон шалгаруулалтыг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна” хэмээн тодотголоо.

Command Palette

Search for a command to run...