road

“НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТЭД ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН БАТАЛГАА ГАРГАХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА

2025.07.09113 үзсэн
“НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТЭД ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН БАТАЛГАА ГАРГАХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА

Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичигт эдийн засаг болон нийгмийн үр өгөөж өндөртэй төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсан, “Шинэ сэргэлтийн бодлого”-д нийцсэн төслүүдийн санхүүжилтий

Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичигт эдийн засаг болон нийгмийн үр өгөөж өндөртэй төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсан, “Шинэ сэргэлтийн бодлого”-д нийцсэн төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрт Засгийн газрын өрийн баталгаа гаргах замаар дэмжлэг үзүүлнэ гэж заасан байдаг. Үүний дагуу өчигдөр /2025.07.09/ болсон Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Нэгдүгээр тойрог зам” төслийн санхүүжилтэд зориулан 260.3 сая ам.долларын зээлийн 85 хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргах тухай тогтоолын төслийг танилцуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, санал хураалтын дүнгээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн билээ.  

Энэ хүрээнд хуралдаан “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Байнгын хорооны саналаар тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах шилжүүлэх горимын саналыг дэмжье гэдэг томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 78 нь буюу 74.3 хувь нь дэмжлээ. Горимын санал дэмжигдсэн тул “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70,5 хувь буюу олонх дэмжсэн. 


Нэгдүгээр тойрог замын нийт урт 26.7 км бөгөөд үүнээс 14.89 км нь хатуу хучилттай хурдны авто зам, 8.92 км нь дан болон давхар гүүрэн байгууламж, 2.08 км нь газар доогуурх туннель байна. Төслийн хүрээнд 6 эгнээт хурдны зам тавигдаж, 8 байршилд олон түвшний огтлолцол бүхий уулзвар баригдана. Автозамын тооцоот хурд нь 80–100 км/цаг бөгөөд Улаанбаатар хотын хөдөлгөөний зохион байгуулалтыг шинэ түвшинд хүргэх, Туулын хурдны зам болон хотоос гадагш чиглэсэн олон улсын автозамуудтай холбогдож, нийслэлийн авто замын сүлжээ, ложистикийг дэмжих чухал холбогч зангилаа бүхий төсөл болох юм. Тус төслийг хэрэгжүүлснээр замын дундаж хурд 20–25 хувиар нэмэгдэж, түгжрэлийн индекс 23.3 хувиар буурна гэсэн тооцоо гарсан.
 

Command Palette

Search for a command to run...