“UB OPPORTUNITY” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАНД НИЙСЛЭЛИЙН МЕГА ТӨСЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

2025.07.0997 үзсэн
“UB OPPORTUNITY” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАНД НИЙСЛЭЛИЙН МЕГА ТӨСЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Монгол Улсад, тэр дундаа Улаанбаатар хотод хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, нийслэлд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах “UB Opportunity” хөрөнгө ору

Монгол Улсад, тэр дундаа Улаанбаатар хотод хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, нийслэлд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах “UB Opportunity” хөрөнгө оруулалтын чуулган боллоо. Арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, НИТХ-ын дарга А.Баяр нар үг хэлж, нийслэлийн дэд бүтцийн хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг танилцууллаа.

Улаанбаатар хотын өмнө тулгараад буй дэд бүтцийн болон санхүүгийн хүндрэлүүдийг зөвхөн улсын болон орон нутгийн төсвөөр шийдвэрлэх боломжгүй бөгөөд олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах шинэ шатны эхлэлийг тавьж буйг Хотын дарга Х.Нямбаатар нээлтийн эхэнд тодотгов. Тэрбээр “ Одоогоос 100 жилийн өмнө Монгол Улсын хүн ам 600 мянга байсан бол өнөөдөр 3.4 саяд хүрч, тал хувь нь нийслэлд төвлөрөөд байна. Улаанбаатар хот 20 гаруй жилийн өмнө 740 мянга орчим хүнтэй байсан бол өнөөдөр оршин суугчдын тоо хоёр саяд дөхөж байна. Энэ нь Улаанбаатар хотод дэд бүтцийн тулгамдсан олон асуудлыг бий болгосон бөгөөд бид тэдгээрийг шийдвэрлэхийн тулд хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, бүхий л арга хэрэгслүүдийг ашиглан бодит ажил хэрэг болгож эхэллээ. Мөн орон нутгийн дотоод болон гадаад бонд гаргах замаар эрчим хүч, орон сууцны төслүүдийг амжилттай эхлүүлсэн. Цаашид дэд бүтцийн томоохон төслүүдийг ECA байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх эхлэлийг тавьж, Их Британи Улсын Экспортын Санхүүжилтийн агентлаг (UKEF) болон бусад байгууллагатай хамтран УБ метро төслийг нэг алхмаар урагшлуулсан” хэмээн онцолсон. Мөн УБ Метро төслийн нэгдүгээр шугамын хувьд жилд 183,000 тонн хүлэмжийн хий бууруулах үр дүнтэй бөгөөд Монгол Улсад орж ирэх хөрөнгө оруулалт бүрийг үр ашигтай, өгөөжтэй байлгахын төлөө баг хамт олон маань тууштай ажиллах болно гэдгийг цохон тэмдэглэв. 

Чуулганы үеэр НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн хөгжлийн бодлогыг танилцуулж, дэлхийн хөрөнгө оруулагчдад чиглэсэн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Улаанбаатар хотын богино, дунд, урт хугацааны бодлого ямар байх вэ,  энэ бодлого тогтвортой байж чадах уу гэдгийг ирсэн зочид, хөрөнгө оруулагчид их асууж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид дотоодын аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулахад анхаарч ирсэн бол, ирэх 30 жилд дэлхийн түншлэгч корпорациудтай хамтран харилцан ашигтай бизнесийн саналуудыг дэвшүүлж байна. Ирэх 2040 оныг хүртэлх нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгааг дуулгаж, авто замын түгжрэлийг бууруулах 10, агаарын бохирдлыг бууруулах 6, дэд бүтцийн 8 томоохон төсөл хэрэгжүүлэхэд үндэстэн дамнасан корпорациуд хамтрах сонирхлоо илэрхийлж байгаа”-г онцолж, сүүлийн 10 жилийн санхүүгийн чадавхтай харьцуулахад өнөөдөр хэдэн арав дахин өссөн. Цаашид ч тогтвортой өсөх эрх зүйн орчин бүрдсэн тул олон улсын корпорациудын сонирхлыг татах болсныг тэмдэглэлээ.

Үүний дараа Нийслэлийн ерөнхий архитектур Ч.Төгсдэлгэр “Нийслэл Улаанбаатар  хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, НЗД-ын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд” санхүүжилт ба төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломжууд сэдэв илтгэл тавьсан юм.

“UB Opportunity” хөрөнгө оруулалтын чуулганд Их Британи, БНХАУ, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсаас хөрөнгө оруулагчид оролцож, Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй мега төслүүд болон хөрөнгө оруулалтын шинэ боломжуудтай танилцлаа.

Command Palette

Search for a command to run...