БЭЭЖИНГЭЭС ШАНХАЙД ЕРДӨӨ 2.5 ЦАГТ ХҮРНЭ

2025.07.1743 үзсэн
БЭЭЖИНГЭЭС ШАНХАЙД ЕРДӨӨ 2.5 ЦАГТ ХҮРНЭ

Бээжинд болсон 17 дахь удаагийн "Орчин үеийн төмөр замын үзэсгэлэн"-д цагт 600 км хурдлах маглевийг танилцуулжээ. Энэхүү галт тэргийг Хятадын Төмөр замын Роллинг Сток Корпораци (CRRC) бүтээсэн бөгөөд дэлхий дээрх хамгийн

Бээжинд болсон 17 дахь удаагийн "Орчин үеийн төмөр замын үзэсгэлэн"-д цагт 600 км хурдлах маглевийг танилцуулжээ. Энэхүү галт тэргийг Хятадын Төмөр замын Роллинг Сток Корпораци (CRRC) бүтээсэн бөгөөд дэлхий дээрх хамгийн хурдан газар дээрх тээврийн хэрэгсэлд тооцогдож байна.

Туршилтын үеэр 1.1 тонн жинтэй галт тэрэг ердөө 7 секундын дотор 650 км/цагийн хурданд хүрч чадсан нь тус салбарын түүхэнд бүртгэгдсэн томоохон амжилт болсон байна. Уг галт тэргийг үйлчилгээнд нэвтрүүлснээр Бээжин–Шанхай чиглэлд 5.5 цаг явдаг аяллыг ердөө 2.5–3 цаг болтол богиносгох боломжтой болох аж. 

Маглев технологи нь галт тэргийг замаас соронзон хүчээр хөндийрүүлж, огт хүрэлцэхгүй “хөвж” явуулдгаараа онцлогтой. Үр дүнд нь үрэлт бараг үгүй тул галт тэрэг маш хурдан, чимээгүй, тав тухтайгаар зорчигчдыг тээвэрлэх боломжтой болдог. Түүнчлэн маглев галт тэрэг нь замтай хүрэлцэхгүй тул элэгдэл, засвар үйлчилгээний зардал, дуу чимээ болон хүлэмжийн хийн ялгаруулалт бага учраас байгальд ээлтэй, тогтвортой тээврийн шийдэл болж байна.

Ирээдүйд энэ төрлийн галт тэргийг зөвхөн хот хоорондын замд төдийгүй метро болон бүс нутгийн богино тээвэрт ч ашиглах боломжтой гэж үзэж байгаа гэнэ. 

Command Palette

Search for a command to run...