ЯПОН УЛС ЧИНГЭЛЭГИЙН ХЭМЖЭЭТЭЙ “ЁРОЙ” НЭРТЭЙ ЦӨМИЙН РЕАКТОРЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЖ, АЛСЛАГДСАН БҮС НУТГИЙГ ТОГТВОРТОЙ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАЖ ЭХЭЛЛЭЭ

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл, ногоон шилжилт, тогтвортой эрчим хүчний шийдэл эрэлхийлж буй энэ үед Япон улс цөмийн эрчим хүчний салбарт түүхэн шинэ алхам хийлээ. “Ёрой” реактор нь хамгийн сүүлийн үеийн технолог
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл, ногоон шилжилт, тогтвортой эрчим хүчний шийдэл эрэлхийлж буй энэ үед Япон улс цөмийн эрчим хүчний салбарт түүхэн шинэ алхам хийлээ. “Ёрой” реактор нь хамгийн сүүлийн үеийн технологи бөгөөд хайлсан давс болон бага баяжуулсан уран ашигладаг. Нэг нэгж реактор нь 1 мегаватт буюу жижиг хот суурин газрыг хангахуйц хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх чадалтай байх аж.
Аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж бүтээсэн уг систем нь бага даралттай орчинд ажиллахаас гадна цахилгаан тасарсан нөхцөлд автоматаар аюулгүй горимд шилждэг онцлогтой. Реактор бүрийг бүрэн битүүмжилж, газар дор байршуулдаг бөгөөд энэ нь хамгаалалтын давхар шийдэл болж өгдөг. Мөн реактор бүр 10 жилийн турш цэнэглэх шаардлагагүй ажиллаж, байнгын хүний хяналт шаардахгүйгээр тогтвортой эрчим хүч үйлдвэрлэх гэнэ.
Одоогоор Японы Хоккайдо арал дээр дизель түлшний эрчим хүчийг орлох зорилгоор хоёр ширхэг “Ёрой” реактор ашиглаж байна. 2030 он гэхэд Япон улс нийт 50 ширхэг ийм реакторыг нэмэлтээр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа
аж. Энэхүү дэвшилтэт технологи нь Япон улсын эрчим хүчний аюулгүй байдалд томоохон хувь нэмэр оруулахаас гадна тогтвортой эрчим хүчний шийдэл эрэлхийлж буй бусад улс орнууд ч ирээдүйд хэрэглэж болохуйц шийдэл болно гэдгийг албаныхан онцолж байна