ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС /BRT/ СИСТЕМЭЭР ӨДӨРТ 35 САЯ ХҮН ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙНА

Өнөөдрийн байдлаар дэлхийн 187 хотод тусгай замын автобус /BRT/ систем үйлчилгээ үзүүлж өдөр бүр 35 сая орчим хүн зорчиж байна. Латин Америк нь тус системийг хамгийн өргөн нэвтрүүлсэн бүс нутаг бөгөөд дэлхийн BRT замын г
Өнөөдрийн байдлаар дэлхийн 187 хотод тусгай замын автобус /BRT/ систем үйлчилгээ үзүүлж өдөр бүр 35 сая орчим хүн зорчиж байна. Латин Америк нь тус системийг хамгийн өргөн нэвтрүүлсэн бүс нутаг бөгөөд дэлхийн BRT замын гуравны нэгийг, нийт зорчигч урсгалын 63 хувийг эзэлж байна.
Зарим хотод BRT нь нийтийн тээврийн гол тулгуур болон хөгжсөн байдаг бол зарим газар сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор ашиглагддаг. Жишээлбэл, Европын ихэнх хотуудад тус системийг өдөрт 20-35 мянган зорчигч ашигладаг бол Колумбын Богота хотын TransMilenio, Индонезийн Жакарта хотын TransJakarta, Туркийн Истанбул хотын Metrobus зэрэг системүүд өдөр бүр 1 сая гаруй зорчигч тээвэрлэдэг байна.
BRT системийн давуу талыг олон улс оронд хүлээн зөвшөөрч, сүүлийн жилүүдэд дэлхий даяар хурдацтай хөгжиж байна. 2000 онд ердөө 25 хот BRT системтэй байсан бол өнөөдөр энэ тоо бараг 200-д хүрээд байна. Цаашид ч өсөх хандлагатай байна. Тухайлбал, АНУ-ын Холбооны Тээврийн Захиргаанаас санхүүжилт олгохоор төлөвлөсөн 61 нийтийн тээврийн төслийн 40 нь тусгай замын автобус (BRT) системтэй холбоотой байгаа нь энэ төрлийн шийдэлд өндөр ач холбогдол өгч буйг харуулж байна.