transport

"УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН I, II ШУГАМЫН ТЭЗҮ-ИЙГ БОЛОВСРУУЛЖ ДУУССАН

2025.07.21293 үзсэн
"УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН I, II ШУГАМЫН ТЭЗҮ-ИЙГ БОЛОВСРУУЛЖ ДУУССАН

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой “Улаанбаатар Трам” төслийн I, II шугамын Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг боловсруулж дуусган, холбогдо

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой “Улаанбаатар Трам” төслийн I, II шугамын Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг боловсруулж дуусган, холбогдох яамдын мэргэжлийн зөвлөлөөр батлагдсан. Улмаар дараагийн шатны бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Төслийн хүрээнд нийслэлд хоёр чиглэлд хөнгөн галт тэрэгний системийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс буюу Зунжин худалдааны төвөөс эхлэн Сүхбаатарын талбай хүртэл, хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбайг чиглэх юм. Хотын хөнгөн төмөр замын тээврийн төрөлд хамаарах энэхүү төслийн эхний шугам нь нийт 11 км урттай, хос замтай бөгөөд 16 зогсоолтой байх бол хоёрдугаар шугам нь 15 км урт, 23 зогсоол бүхий хос шугам байх юм.

“Улаанбаатар Трам” төсөл нь 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй, байгаль орчинд ээлтэй, их багтаамжийн нийтийн тээврийн шинэ шийдэл юм. Энэхүү тээврийн системийг нэвтрүүлснээр автозамын түгжрэлийг бууруулахаас гадна автомашины хорт утаанаас үүдэлтэй агаарын бохирдлыг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулах давуу талтай. Түүнчлэн дээрх хоёр чиглэлд төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэх урьдчилсан тооцоолол гараад байна.

 

Command Palette

Search for a command to run...