МЕТРОГООР БАРАА ХҮРГЭХ ПИНГВИН РОБОТ

Хятадын Шэньжэнь хот метрогоор бүтээгдэхүүн хүргэдэг роботын туршилтыг эхлүүлжээ. Метроны зорчигч багатай цагаар 41 ширхэг “пингвин” хэлбэрийн робот өртөөнөөс өртөө дамжин Seven/Eleven дэлгүүрт хүргэлт хийх аж. Энэхүү ши
Хятадын Шэньжэнь хот метрогоор бүтээгдэхүүн хүргэдэг роботын туршилтыг эхлүүлжээ. Метроны зорчигч багатай цагаар 41 ширхэг “пингвин” хэлбэрийн робот өртөөнөөс өртөө дамжин Seven/Eleven дэлгүүрт хүргэлт хийх аж.
Энэхүү шийдэл нь авто замын ачааллыг бууруулах, нүүрстөрөгчийн хийн ялгарлыг багасгах, хүргэлтийн зардал, хугацааг хэмнэх давуу талтай. Роботууд хиймэл оюун ухаанд суурилсан удирдлагын системээр өөрийгөө жолоодон зорчиж, саадыг төвөггүй тойрч гардаг.
Ирээдүйд Шэньжэнь хот метроны буудлууд дээрх дэлгүүрүүд ийм роботоор бараа татан авч байгальд ээлтэй, ухаалаг логистикийн шинэ жишиг тогтоох гэнэ.