transport

“TRAMCITE” ТРАМВАЙН ТӨСӨЛ

2025.07.2344 үзсэн
“TRAMCITE” ТРАМВАЙН ТӨСӨЛ

Квебек, Канад – Хотын замын түгжрэлийг бууруулж, байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийг нэвтрүүлэх зорилго бүхий “TramCité” трамвайн төсөл хэрэгжиж эхэллээ. Канадын Квебек хотод 2033 он гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар

Квебек, Канад – Хотын замын түгжрэлийг бууруулж, байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийг нэвтрүүлэх зорилго бүхий “TramCité” трамвайн төсөл хэрэгжиж эхэллээ. Канадын Квебек хотод 2033 он гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж буй уг төсөл нь нийт 19 км урт, 29 буудалтай байх бөгөөд хотын төв болон хүн ам ихтэй хорооллуудыг холбохоор төлөвлөгдсөн байна.

Орчин үеийн шийдэл бүхий цахилгаан трамвай нь 100% цэвэр эрчим хүчээр ажиллаж, нүүрсхүчлийн хий ялгаруулахгүй гэдгээрээ онцлог. Ингэснээр хотын агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл мэнд, амьдрах орчны чанарт эерэг нөлөө үзүүлэх хүлээлттэй байгаа аж. 

Барилгын ажлыг 2027 онд эхлүүлэхээр судалгааны ажил хийж байгаа бөгөөд төслийн хүрээнд 2 км урттай газар доорх шугам, засварын төв зэрэг автомат удирдлагын систем бүхий иж бүрэн дэд бүтэц баригдах гэнэ.

Төслийн нийт өртөг 7.6 тэрбум канад доллар бөгөөд Канадын Холбооны Засгийн газар 1.4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийн дэмжиж буй. Цаашлаад олон улсын туршлагатай гүйцэтгэгч компаниуд, тээврийн салбарын мэргэжилтнүүд уг төсөлд оролцож “TramCité”-г Квебек хотын тээврийн шинэ стандарт болгохоор ажиллаж байна. 

Command Palette

Search for a command to run...