Хятад-Европ чиглэлийн төмөр замын зүүн коридор дахь тээвэрлэлтийн хүчин чадал нэмэгджээ

2025.07.2446 үзсэн
Хятад-Европ чиглэлийн төмөр замын зүүн коридор дахь тээвэрлэлтийн хүчин чадал нэмэгджээ

Энэ оны эхний хагас жилийн байдлаар Хятад-Европ чиглэлийн зүүн коридороор 2444 галт тэрэг зорчиж, 252,340 чингэлэг ачаа тээвэрлэсэн нь тээврийн дэд бүтцийн хүчин чадал, зохион байгуулалт сайжирсныг үзүүлж байна. Уг өсөлт

Энэ оны эхний хагас жилийн байдлаар Хятад-Европ чиглэлийн зүүн коридороор 2444 галт тэрэг зорчиж, 252,340 чингэлэг ачаа тээвэрлэсэн нь тээврийн дэд бүтцийн хүчин чадал, зохион байгуулалт сайжирсныг үзүүлж байна. Уг өсөлт нь зөвхөн зах зээлийн эрэлттэй холбоотой бус, бүтээн байгуулалтын шат дараалсан ажлууд үр дүнгээ өгч эхэлсний үр дүн юм.

Зүүн коридор нь Хятадын Манжуур, Сүйфэнхэ, Түнжян зэрэг боомт хотуудаар дамжин Европын 14 улстай холбогдож байгаа бөгөөд энэ чиглэлд төмөр замын сүлжээ, чингэлэг боловсруулах төвүүд, хил дамнасан логистикийн терминалуудыг шинэчлэн өргөтгөх ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй хэрэгжиж байна.

Тухайлбал, төмөр замын буухиа шугамуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, дижитал хяналтын систем нэвтрүүлэх, олон улсын стандарт хангасан гаалийн хяналт, логистикийн зангилаануудыг шинээр байгуулах зэрэг ажил хийгдэж байгаа юм. Ингэснээр галт тэрэгний эргэлтийн хугацаа богиносч, хилийн дамжин өнгөрөх хугацаа хурдасч, ачаа бараа сааталгүйгээр Европ руу хүргэгдэх боломж бүрдэж байгаа аж.

Дашрамд дурдахад, олон улсын логистикийн тэнцвэртэй байдал, хурд, зардлын оновчтой хувилбарыг бий болгох зорилгоор зарим бүс нутагт төмөр замын сүлжээг хоёр чиглэлтэй болгох, автомашин болон төмөр замын хосолсон тээвэрлэлтийн зангилааг хөгжүүлэх зэрэг иж бүрэн шинэчлэл хийгдэж байгаа нь Хятад-Европын тээвэрлэлтийн ирээдүйн өсөлтийг дэмжих суурь нөхцөлийг бүрдүүлж байна.

Энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн Хятад болон Европыг холбохоос гадна төв Азийн улс орнуудыг олон улсын логистикийн тогтолцоонд татан оролцуулах, бүс нутгийн эдийн засгийг харилцан уялдуулах шинэ боломжийг нээж буй томоохон алхам болоод байна. 

Command Palette

Search for a command to run...