ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ

2025.07.2731 үзсэн
ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ

Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд БНХАУ дэд бүтэц, зам тээвэр, хот байгуулалтын салбарт дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлж, хурдтай, өргөн цар хүрээтэй бүтээн байгуулалтаараа онцгойрч байна. Түүний тод жишээ бол Ши-ань

Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд БНХАУ дэд бүтэц, зам тээвэр, хот байгуулалтын салбарт дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлж, хурдтай, өргөн цар хүрээтэй бүтээн байгуулалтаараа онцгойрч байна.

Түүний тод жишээ бол Ши-ань болон Чүнчин хотуудыг холбож буй хурдны төмөр замын төсөл юм. Хятадын дэд бүтцийн хөгжлийн томоохон төсөл болох уг бүтээн байгуулалт нь маш хурдтай, нарийн технологиор баригдаж байна. Барилгын ажил LEGO тоглоом угсарч буй мэт харагддаг ч инженерийн нарийвчлал, эд ангиудын жин, автоматжуулалтын хувьд онцгой. Төмөр бетон тулгуур, гүүрний хэсгүүдийг урьдчилан үйлдвэрлэж, барилгын талбайд GPS болон лазер мэдрэгчтэй хүнд даацын машин, робот кранаар хурдан бөгөөд нарийн угсардаг. Өдөрт 1–2 км зам тавих хүчин чадалтай энэ технологи нь бүтээн байгуулалтыг хурдасгаж, төслийг богино хугацаанд дуусгах боломжийг бүрдүүлсээр байна. Уг төмөр зам ашиглалтад орсноор Ши-ань, Чүнчин хотуудын хооронд зорчих хугацаа багасаж, бүс нутгийн эдийн засаг, тээвэр, аялал жуулчлалын хөгжилд томоохон нөлөө үзүүлэх гэнэ. 

Command Palette

Search for a command to run...