“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК” ТӨСЛИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ТЕНДЕР ЗАРЛАГДЛАА

2025.07.2895 үзсэн
“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК” ТӨСЛИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ТЕНДЕР ЗАРЛАГДЛАА

Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй арьс шир, ноос, ноолуурын боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх, бохирдсон бүсийг нөхөн сэргээх, үйлдвэрлэлийг орчин үеийн, байгальд ээлтэй технологид шилжүүлэх зорилготой “Эм

Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй арьс шир, ноос, ноолуурын боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх, бохирдсон бүсийг нөхөн сэргээх, үйлдвэрлэлийг орчин үеийн, байгальд ээлтэй технологид шилжүүлэх зорилготой “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. 

Уг төсөл нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд, хотын төвөөс 30 км зайд орших 539 га газарт хэрэгжиж буй. Тус аж үйлдвэрийн бүсэд нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж төвлөрүүлэн, байгаль орчны бохирдлыг бууруулах, оршин суугчдын эрүүл ахуйн аюулгүй байдлыг бүрдүүлэх үндсэн зорилготой юм.  

Төслийн хүрээнд дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүлэхээр нээлттэй тендер зарлагдаад байна. Ялангуяа арьс шир боловсруулах үйлдвэрийн хувьд байгаль орчинд өндөр эрсдэлтэй, хаягдал ус ихээр ялгаруулдаг онцлогтой тул бохир ус цэвэрлэх байгууламжийг нэн түрүүнд барьж байгуулах шаардлагатай байгаа юм. Цэвэрлэх байгууламж ашиглалтад оруулахтай зэрэгцүүлэн үйлдвэрүүдийг шинэ байршил руу нүүлгэн шилжүүлэх, барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Үүний зэрэгцээ Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хот байгуулалтын дахин төлөвлөлтийн барилгажилтын зураг төсөл боловсруулах ажил дуусч байгаа бөгөөд энэ хүрээнд оршин суугчдын саналд үндэслэн ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг зэрэг олон нийтийн үйлчилгээний дэд бүтцийг төлөвлөж, ирээдүйн амьдрах орчныг иж бүрнээр хөгжүүлэхээр зорьж байна. 

Түүнчлэн байгальд ээлтэй, тогтвортой эрчим хүчний эх үүсвэрийг бүрдүүлэх үүднээс төслийн талбайд БНСУ-ын Засгийн газрын тусламжаар “Smart Energy Platform Group”-тэй хамтран 10 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаар ажиллаж байна.  

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төсөл хэрэгжсэнээр байгаль орчны бохирдлыг бууруулах, үйлдвэрлэлийн технологийг шинэчлэх, аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, иргэдийн ажил, амьдрах орчныг сайжруулах зэрэг олон талын үр өгөөжийг бий болгоно гэж үзэж байна. 

   

Command Palette

Search for a command to run...