“НЭГДСЭН ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР” ОНӨТҮГ-ЫН АЖИЛТНУУД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025.07.2880 үзсэн
“НЭГДСЭН ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР” ОНӨТҮГ-ЫН АЖИЛТНУУД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ нь Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаар орчны бохирдлыг бууруулах, дэд төвүүдийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг олон улсын жишигт нийцүүлэн нэгдсэн зохицуулалтаар ханган

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ нь Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаар орчны бохирдлыг бууруулах, дэд төвүүдийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг олон улсын жишигт нийцүүлэн нэгдсэн зохицуулалтаар ханган ажилладаг. Төслийн хэрэгжилтийн бүх үе шатанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг чанд мөрдөх, ажилтан бүрийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг хангахыг байгууллагын бодлогын тэргүүлэх чиглэл болгон ажиллаж ирсэн.

Энэ хүрээнд өнөөдөр /2025.07.29/ байгууллагын нийт ажилтныг хамруулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулж, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх мэдлэг, хандлага, хариуцлагыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн осол, эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мөн ослын үед шуурхай, зөв арга хэмжээ авах ур чадварыг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалтад хамруулав. 

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн анхны тусламжийн сургагч багш Н.Түвшинбаяр “Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадвар эзэмших нь”, Монгол Улсын зөвлөх, Техникийн ухааны магистр, сургагч багш Г.Ган-Эрдэнэ “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой хууль, эрх зүйн ойлголт, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвээр сургалт явуулсан бөгөөд төслийг амжилттай хэрэгжүүлэх үндсэн нөхцөл нь ХАБЭА, түүнийг хүн бүр мөрдөх нь чухал гэдгийг онцолсон юм. 

Энэхүү сургалт нь байгууллагын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл орчныг бүрдүүлэх, байгууллагын соёлд аюулгүй байдлын хандлагыг төлөвшүүлэхэд чухал алхам болсон бөгөөд цаашид энэхүү үйл ажиллагааг шат дараатай, үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

Command Palette

Search for a command to run...