УХАНЬ ХОТЫН ХУРДНЫ ГАЛТ ТЭРЭГНИЙ ДЕПО

Хятадын Ухань хот дахь хурдны галт тэрэгний депо буюу засварын төвд өдөр бүр 100 гаруй галт тэрэг иж бүрэн шалгалт, засвар үйлчилгээнд ордог байна. Өдрийн турш зорчигч тээвэрлэсэн галт тэрэгнүүд оройн цагаар тус төвд ирж
Хятадын Ухань хот дахь хурдны галт тэрэгний депо буюу засварын төвд өдөр бүр 100 гаруй галт тэрэг иж бүрэн шалгалт, засвар үйлчилгээнд ордог байна. Өдрийн турш зорчигч тээвэрлэсэн галт тэрэгнүүд оройн цагаар тус төвд ирж, 14 минутын дотор 10,000 гаруй эд ангийг шалгуулдаг.
Засварын үйл ажиллагаа нь хиймэл оюун ухаан, автомат оношилгоо, өндөр нарийвчлалтай мэдрэгч ашиглан хийгддэг бөгөөд шөнийн цагаар тасралтгүй үргэлжилдэг. Ингэснээр маргаашийн зорчилтод галт тэрэг бүр аюулгүй, найдвартайгаар үйлчлэхэд бэлэн болдог аж.