ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТАЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын орчны бохирдлыг бууруулах, дэд төвүүдийг хөгжүүлэх зэрэг томоохон зорилт бүхий бүтээн байгуулалтын төслүүдийг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэхээр “Нэгдсэн төсл
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын орчны бохирдлыг бууруулах, дэд төвүүдийг хөгжүүлэх зэрэг томоохон зорилт бүхий бүтээн байгуулалтын төслүүдийг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэхээр “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ ажиллаж байна.
Нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 24 мега төслийн хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, төслийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Пи Эм Ай Монголиа Чаптэр (PMI Mongolia Chapter) болон Улаанбаатар хотын мега төслүүдийн оролцогч талуудтай хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтад 20 гаруй байгууллагын 40 орчим удирдах ажилтан, мэргэжилтнүүд оролцож, төслийн удирдлагын орчин үеийн арга зүй, олон улсын чиг хандлага, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж санал солилцсон юм.
Уулзалтын үеэр “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн мэргэжилтнүүд төслийн удирдлагын оффис (PMO)-ын хэрэгцээ шаардлага, олон улсын чиг хандлагын талаарх мэдээллийг хуваалцсан төдийгүй барилга, хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлийн мега төслүүд дээр ажиллаж буй туршлагатай менежерүүд мега төслийн менежментийн аргачлал, сургамж болон амжилтын кейсүүдээ танилцуулж, харилцан туршлага солилцлоо.
Төслийн удирдлагын олон улсын стандарт, аргачлал, хандлагыг нийслэлийн мега төслүүдийн хэрэгжилтэд амжилттай нутагшуулах, цаашдын хамтын ажиллагааны суурийг бэхжүүлэх чухал үйл явдал боллоо гэдгийг талууд онцолсон юм.