ОСЛО ХОТЫН УХААЛАГ НИЙТИЙН ТЭЭВЭР

2025.07.3135 үзсэн
ОСЛО ХОТЫН УХААЛАГ НИЙТИЙН ТЭЭВЭР

Норвегийн Осло хотын метро, автобус, трамвай зэрэг бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл хуваарийн дагуу үйлчилдэг. Хотын төв болон гол гудамж, тусгай эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл зорчиж, хувийн автомашины

Норвегийн Осло хотын метро, автобус, трамвай зэрэг бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл хуваарийн дагуу үйлчилдэг. Хотын төв болон гол гудамж, тусгай эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл зорчиж, хувийн автомашины хөдөлгөөнийг багасгаснаар авто замын ачаалал эрс буурчээ.

Ослогийн нийтийн тээврийн үйлчилгээний өөр нэг давуу тал бол технологийн шийдэл. “Ruter” нэртэй гар утасны аппликейшнээр дамжуулан зорчигчид метро, автобус, трамын хуваарийг харах, тасалбар худалдан авах, маршрут төлөвлөх зэрэг бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Мөн бүх тээврийн хэрэгсэл real-time хяналтын системд холбогдсон нь саатал,
түгжрэлийг шуурхай зохицуулах нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Түүнчлэн дизель хөдөлгүүртэй автобуснуудыг үе шаттайгаар цахилгаан тээврээр солих ажлыг хийж байгаа бөгөөд 2023 оны байдлаар нийтийн тээврийн ихэнх нь цахилгаан хөдөлгүүртэй болжээ. Энэ нь зөвхөн агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй хотын дуу чимээг ч мэдэгдэхүйц багасгадаг байна.

Эдгээр шинэчлэл, ухаалаг шийдлүүдийн үр дүнд Осло хот 2022 онд “Европын Ногоон нийслэл” хэмээх шагналыг хүртсэн нь тэдний тээврийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт, бодлогын амжилтыг илтгэж байгаа юм. 

Command Palette

Search for a command to run...