СЭЛБЭ ДЭД ТӨВ: БАГЦ 1, 2-ЫН ГАЗАР ШОРОО, ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ТЕНДЕРИЙГ ӨНӨӨДӨР НЭЭЛЭЭ

2025.07.31111 үзсэн
СЭЛБЭ ДЭД ТӨВ: БАГЦ 1, 2-ЫН ГАЗАР ШОРОО, ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ТЕНДЕРИЙГ ӨНӨӨДӨР НЭЭЛЭЭ

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн хэмжээнд дэд төвүүдийг үе шаттайгаар хөгжүүлэх ажлын хүрээнд Баянхошуу, Сэлбэ, Ханын

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн хэмжээнд дэд төвүүдийг үе шаттайгаар хөгжүүлэх ажлын хүрээнд Баянхошуу, Сэлбэ, Ханын материалын байршилд инженерийн дэд бүтцийг цогцоор нь шийдсэн орон сууцжуулалтын төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм.

Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нийт 158 га газар, 2206 нэгж талбайд иргэдийн өдөр тутмын хэрэгцээг 20 минутын дотор хангах боломжтой, ухаалаг, тогтвортой, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх 20 минутын хотын анхны жишиг болох “Сэлбэ хот”-ын бүтээн байгуулалтыг 2025 оны тавдугаар сард эхэлсэн. Төслийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах түүнийг дагаад боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ, ногоон байгууламж зэрэг орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн амьдрах орчныг цогцоор нь бий болгохоор төлөвлөөд байна.

Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах иж бүрэн цогцолбор хороолол барих “Багц 1”-ийн хүрээнд өнөөдрийн байдлаар ургамлын үе хуулах, түр зам, хашаа барих ажил хийгдэж байгаа бол Багц 2 ажлын хүрээнд ургамлын үе хуулах ажил үргэлжилж, мөн цахилгаан холбоо, дохиоллын шугамын буулгалт, шилжүүлэлтийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй, цахилгааны шон буулгах ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн Багц 1, Багц 2 ажлын хүрээнд гадна инженерийн шугам сүлжээний тендер зарласан бөгөөд өнөөдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нээлээ. 

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд ус хангамж, ариутгах татуурга, дулаан механикийн угсралтын ажил гүйцэтгэх Багц 1, Багц 2 ажлын гэрээг “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-тай байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд хөрсний усны түвшинг бууруулах, ус зайлуулах байгууламжийн ажлыг “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-тай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн Сэлбэ дэд төвд гүний дулааныг ашиглах ТЭЗҮ-г боловсруулах тендер зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Сэлбэ дэд төв орчмын гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар Багц-1,2 газар чөлөөлөлт 95 хувьтай явж байна.

Түүнчлэн төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан барилгыг албадан буулгах ажил хийгдэж байна. 

Сэлбэ хорин минутын хотын бүтээн байгуулалтын төслийн хүрээнд нийт 10,068 өрхийн 113 орон сууц, 18 км авто зам, 43 км явган хүний зам, 28 км дугуйн зам, 3.6 га тоглоомын талбай, 3 сургууль, 5 цэцэрлэг, эмнэлэг, спортын байгууламжууд, мөн нийт талбайн 40 хувьд ногоон байгууламж төлөвлөсөн нь хотын уур амьсгалыг сайжруулах, иргэдийн амьдрах нөхцөлийг эрүүл, тав тухтай болгоход чиглэн ажиллаж байгаа төдийгүй Төслийн багийнхан хот төлөвлөлтийн шинэлэг загварыг Монгол Улсад анх удаа бодитоор хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна.



 

Command Palette

Search for a command to run...