Лондонгийн Tube– Дэлхийн метроны эхлэл

Англи улс нь дэлхийд анх удаа метроны шугамыг барьсан орон бөгөөд энэ түүхэн бүтээн байгуулалт нь нийтийн тээврийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн. 1863 оны 1 дүгээр сарын 10-нд Лондон хотод “Metropolitan Railway” нэртэй а
Англи улс нь дэлхийд анх удаа метроны шугамыг барьсан орон бөгөөд энэ түүхэн бүтээн байгуулалт нь нийтийн тээврийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн. 1863 оны 1 дүгээр сарын 10-нд Лондон хотод “Metropolitan Railway” нэртэй анхны газар доорх төмөр зам ашиглалтад орсон нь өнөөдөр “London Underground” буюу олон нийтэд “Tube” нэрээр танигдсан сүлжээний суурийг тавьсан аж.
Энэхүү шугам нь анх ердөө 6 орчим км урттай байсан бөгөөд Paddington өртөөнөөс Farringdon өртөө хүртэл чиглэн, уурын галт тэргээр зорчигч тээвэрлэдэг байв. Тухайн үед Лондон хотын замын түгжрэл, агаарын бохирдол эрс нэмэгдэж, тулгамдсан асуудал болоод байсан тул газар доорх тээврийн шийдэл нь цоо шинэ гарц болж байжээ. Анхны галт тэрэг нь модон хийцтэй, хийн дэнлүүгээр гэрэлтүүлдэг байв.
Метро ашиглалтад орсон анхны өдрүүдэд өдөрт дунджаар 38,000 гаруй хүн зорчиж байсан нь тухайн цаг үеийнхээ хувьд гайхалтай өндөр тоо байв. Улмаар уг сүлжээ дараа дараагийн он жилүүдэд тасралтгүй өргөжин тэлсээр, өнөөдөр нийт 11 шугам, 270 гаруй өртөөтэй, дэлхийн хамгийн өргөн, эртний газар доорх төмөр замын нэг болж хөгжжээ.
Лондонгийн метро нь зөвхөн нийтийн тээврийн шинэчлэлийн эхлэл болоогүй, харин дэлхийн олон хотын дэд бүтцийн хөгжилд жишиг болсон. Хот төлөвлөлт, тээврийн нэгдсэн сүлжээ, агаар орчны бохирдлыг бууруулах зэрэг олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломжтойг харуулсан байна.