НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМЫГ БАРЬСНААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДУНДАЖ ХУРД 4.8КМ/ЦАГ-ААР НЭМЭГДЭНЭ

Тээврийн хэрэгслийн тоо жилд дунджаар 19 хувиар нэмэгдэж байгаа ч, өсөлтөд нийцсэн авто замын сүлжээний өргөтгөл, шинэчлэл хангалтгүй байна. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөө болон төвийн тэнхлэгийн замууд ачааллаа дийлэ
Тээврийн хэрэгслийн тоо жилд дунджаар 19 хувиар нэмэгдэж байгаа ч, өсөлтөд нийцсэн авто замын сүлжээний өргөтгөл, шинэчлэл хангалтгүй байна. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөө болон төвийн тэнхлэгийн замууд ачааллаа дийлэхгүйд хүрсэн учир төвлөрлийг сааруулах, урсгалыг хуваарилах шинэ шийдэл зайлшгүй шаардлагатай болсон. Ийм нөхцөлд Улаанбаатар хотын хөдөлгөөний бүтэц, зохион байгуулалтад суурь шинэчлэл хийх зорилгоор “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь хотын төвийг тойрон гарах зургаан эгнээ бүхий нийт 24.7 км урттай авто зам, мөн найман байршилд олон түвшний огтлолцол бүхий уулзваруудаас бүрдэх юм. Энэхүү Нэгдүгээр тойрог зам төслийн тооцоот хурд нь 100 км/цаг байхаар ТЭЗҮ-д тусгаад байна. Уг зам нь Туулын хурдны зам болон Улаанбаатараас гарах олон улсын гол автозамуудтай холбогдох юм. Одоогоор төслийн техник, эдийн засгийн үндэслэлд сайжруулалт хийж, Зам, тээврийн хөгжлийн төвд магадлалын ажил хийгдэж байгаа бөгөөд барилга угсралтын гүйцэтгэгчийг EPC гэрээгээр сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн боловсруулалт эхлээд байна.
Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор 2030, 2040, 2044 онд хувийн автомашины дундаж хурд тус бүр 4.8 км/цаг, 5.1 км/цаг, 5.5 км/цаг-аар нэмэгдэх судалгаа гарсан. Түүнчлэн захын бүс болон дэд төвүүдийг төвийн бүстэй холбосноор нийтийн тээврийн үйлчилгээний чанар, найдвартай байдлыг сайжруулж, иргэдийн өдөр тутмын зорчих хугацаа багасах, нийгмийн үр өгөөж нэмэгдэх тооцоо гараад байна.