БАЯНХОШУУ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАЛТ: ЭХНИЙ ШАТНЫ 110 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 98% ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

2025.08.0395 үзсэн
БАЯНХОШУУ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАЛТ: ЭХНИЙ ШАТНЫ 110 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 98% ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, гэр хорооллын суурьшлын бүсүүдийн амьдрах орчны чанарыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор НОСК-иас “Баянхошуу орон сууцжуулалт” төслийг хэрэгжүүлж байна. Баянхошуу орон сууцжуулалт

Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, гэр хорооллын суурьшлын бүсүүдийн амьдрах орчны чанарыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор НОСК-иас “Баянхошуу орон сууцжуулалт” төслийг хэрэгжүүлж байна. 

Баянхошуу орон сууцжуулалт төсөл нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, Ногоон төсөл бөгөөд 60 орчим га талбайд хоёр үе шаттайгаар хэрэгжиж байна. Төслийн хүрээнд хоёр байршилд нийт 5000 айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн бөгөөд Баянхошууны 41.3 га талбайд нийт 2816 айлын орон сууц, Шархадны 19.2 га талбайд 2184 айлын орон сууц барих юм.
Баянхошуу дэд төвийн I шатанд нийт 462 айлын орон сууц баригдаж байна. Одоогоор B15 талбарт баригдаж буй 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил 98 хувьтай, улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж буй. B13-1 талбарт 150, B13-2 талбарт 76 айлын орон сууцны барилга угсралтын ажил 70 гаруй хувьтай, нийт ажлын гүйцэтгэл 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй байна. Харин хамгийн сүүлд эхэлсэн B13-3 талбарт 126 айлын орон сууцны ажлын сонгон шалгаруулалт хийгдэж байгаа юм. 

Төслийн хүрээнд орчны тохижилт, ногоон байгууламж болон инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэж байгаа бөгөөд дэд бүтцийн ажлын гүйцэтгэл 90 хувьтай, гадна тохижилтын ажил 19 хувьтай үргэлжилж байна. 

Command Palette

Search for a command to run...