МЕТРОНЫ ХӨГЖИЛ БА КРОССРЭЙЛ ИНТЕРНЭШНЛИЙН ТҮҮХЭН ҮҮРЭГ

Тэртээ 1863 онд нээгдсэн дэлхийн анхны метро болох Лондонгийн “Метрополитан” шугам нь тухайн үедээ уурын хөдөлгүүртэй, богинохон маршруттай байсан бол дараа дараагийн он жилүүдэд шугамын тэлэлт, автомат удирдлага зэрэг о
Тэртээ 1863 онд нээгдсэн дэлхийн анхны метро болох Лондонгийн “Метрополитан” шугам нь тухайн үедээ уурын хөдөлгүүртэй, богинохон маршруттай байсан бол дараа дараагийн он жилүүдэд шугамын тэлэлт, автомат удирдлага зэрэг олон үе шатыг туулж, дэлхийн хамгийн өргөн нийтийн тээврийн систем болж хөгжсөн байна.
Энэхүү 160 гаруй жилийн хөгжлийн оргил хэсгүүдийн нэг нь 21-р зуунд хэрэгжсэн Crossrail буюу өнөөдрийн Элизабет шугам юм. Энэ төсөл нь Лондоны тээврийн хэрэгцээг цогцоор нь шинэ шатанд гаргаж, зүүнээс баруун тийш 100 гаруй км замыг холбосон, 10 шинэ газар доорх буудал бүхий түүхэн бүтээн байгуулалт болсон. Crossrail төслийн нарийн инженерчлэл, төлөвлөлт, олон талын оролцоог амжилттай уялдуулан хэрэгжүүлсэн туршлагыг хуримтлуулж, үүний үндсэн дээр Кроссрэйл Интернэшнл 2017 онд байгуулагдсан юм.
Тус байгууллага нь Лондонгийн метроны түүхэн туршлага, орчин үеийн инженерчлэлийн шийдлийг нэгтгэж, олон улсын түвшинд нийтийн тээвэр, төмөр зам, хотын дэд бүтцийн төслүүдэд зөвхөн технологийн шийдэл бус, институцийн загвар, санхүүжилтийн бүтцийн менежмент, нийгмийн хүртээмж зэрэг цогц үйлчилгээ үзүүлдэг. Лондонгийн метро хэрхэн уурын тэрэгнээс ухаалаг галт тэрэгт хүрсэн түүхтэй адил, Кроссрэйл Интернэшнл ч дэвшилтэт, интеграцчилсан хөгжлийн үзэл баримтлалтайгаар дэлхий дахинд “Лондонгийн туршлага”-ыг хуваалцаж байгаа аж.
Ийнхүү Лондонгийн метроны түүх зөвхөн хотын дотоод тээвэрт нөлөөлөөд зогсохгүй, дэлхийн олон улс оронд хэрэгжиж буй дэд бүтцийн төсөлд бодит нөлөө, загвар болж, түүнийг хэрэгжүүлж буй Кроссрэйл Интернэшнл бол Лондонгийн түүхэн амжилтын үргэлжлэл гэж хэлж болно. Дашрамд дурдахад тус байгууллага нь УБ метро төслийн стратегийн зөвлөхөөр ажиллаж буй юм.