ДУЛААНЫ ТАРХМАЛ ЭХ ҮҮСВЭР ТӨСӨЛ: ДЭНЖИЙН МЯНГЫН ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ НЭГЖ ТАЛБАРЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 90 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА

2025.08.04105 үзсэн
ДУЛААНЫ ТАРХМАЛ ЭХ ҮҮСВЭР ТӨСӨЛ: ДЭНЖИЙН МЯНГЫН ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ НЭГЖ ТАЛБАРЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 90 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА

Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, суурьшлын хурдацтай өсөлт нь ус, дулаан, эрчим хүч зэрэг үндсэн дэд бүтцийн хэрэгцээг эрс нэмэгдүүлсээр байна. Үүний зэрэгцээ дулаан хангамжийн өнөөгийн хүчин чадал нь бодит хэрэг

Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, суурьшлын хурдацтай өсөлт нь ус, дулаан, эрчим хүч зэрэг үндсэн дэд бүтцийн хэрэгцээг эрс нэмэгдүүлсээр байна. Үүний зэрэгцээ дулаан хангамжийн өнөөгийн хүчин чадал нь бодит хэрэгцээг хангаж чадахгүйд хүрч, системийн ачаалал хэтрэхэд хүрсэн. Иймээс бага чадлын дэд станцуудыг байгуулж, оргил цагийн ачааллыг хуваарилах, системийн доголдлоос сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж, нийт 10 байршилд дулааны тархмал эх үүсвэрүүдийг шинээр байгуулахаар болсон. Тухайлбал, хийн түлшээр ажиллах эх үүсвэр нь Их Засаг, Дүнжингарав, Цэцэрлэгт хүрээлэн, Дэнжийн мянгад байрлах бол Хатуу түлшээр ажиллах станцууд нь Шархад, Яармаг, Залуус, Морингийн даваа, Хүннү хот, Сэлбэ хотод байрлахаар төлөвлөгдсөн. Эдгээр станц нь 21 МВт-аас 144 МВт хүртэлх хүчин чадалтай байж, тархмал хэлбэрийн дулааны эх үүсвэрүүд нь оргил цагийн үед системээс ачааллыг бууруулан, 581Гкал/цаг дулааны эрчим хүч нийлүүлж хэрэглэгчдийг тасралтгүй, найдвартай эх үүсвэрээр хангах тооцоо судалгаа гарчээ. 

Төвлөрсөн дулаан хангамжид холбох, оргил ачааллын дулааны эх үүсвэр, дулаан хуваарилах төв байгуулах төсөл хэрэгжих хүрээнд Дэнжийн мянгын дулааны станцын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулсан бөгөөд газар чөлөөлөлтийн ажил өрнөж байгаа юм. Тус дулааны станцыг нийт 58 нэгж талбарт байгуулахаас 51 нэгж талбарыг бүрэн чөлөөлөөд байна. Мөн дулааны шинэ эх үүсвэрийн технологийн хувилбарыг тэлэх зорилгоор Сэлбэ болон Хүннү хот орчмын нутаг дэвсгэрт газрын гүний дулааны хайгуул, судалгааг эхлүүлээд байгаа ажээ.

Command Palette

Search for a command to run...