ТОМООХОН ХОТУУДАД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БУЙ МЕТРОНЫ ТӨСЛИЙН АРД ХЭН БАЙДАГ ВЭ?

Дэлхийн нийтийн тээврийн системүүд шинэ шатанд гарч, орчин үеийн шийдэл, өндөр хурд, найдвартай байдлыг эрэлхийлэх энэ үед олон улсын хотууд нэгэн нэрийг дуу нэгтэйгээр хэлж байна. Энэ бол Crossrail International– Лондон
Дэлхийн нийтийн тээврийн системүүд шинэ шатанд гарч, орчин үеийн шийдэл, өндөр хурд, найдвартай байдлыг эрэлхийлэх энэ үед олон улсын хотууд нэгэн нэрийг дуу нэгтэйгээр хэлж байна. Энэ бол Crossrail International– Лондонгийн алдарт Elizabeth Line төслийн туршлагад суурилсан, Их Британийн төрийн өмчит зөвлөх компани юм.
Төслийг цогцоор нь амжилтад хүргэх стратеги, удирдлагын аргачлал, олон улсын шилдэг туршлагыг нутагшуулах чадвараараа өндрөөр үнэлэгддэг. Тэд дараах дэлхийн томоохон хотуудын метро төсөлд оролцож байна.
АНУ, Калифорни
Америкийн баруун эрэгт төлөвлөгдөж буй өндөр хурдны галт тэрэгний системийг стратеги талаас нь хянаж, олон тэрбум долларын төсөвтэй энэ төслийг зөв төлөвлөх, удирдах загварыг нь боловсруулжээ.
Австрали, Сидней
Сиднейн метроны шинэ төслийн гол түнш болж 6 жилийн хугацаанд төслийн гүйцэтгэл, санхүү, эрсдэл хяналтын PMO-г удирдаж байна. Энэ нь Австралийн нийтийн тээвэрт шинэ жишиг тогтоож буй алхам юм.
Израиль, Тель-Авив
Нийт 45 тэрбум ам.долларын өртөгтэй, түүхэн дэх хамгийн том дэд бүтцийн төслийн нэг болох Тель-Авивын метроны сүлжээний техникийн зөвлөхөөр ажиллаж байна. Энэ бол зөвхөн төмөр зам барих биш, хотын ирээдүйг зураглах төсөл аж.
Канад, Торонто
Торонто хот болон Хамилтон бүсийн дөрвөн гол метроны шинэ төслийн зөвлөхөөр ажиллаж, худалдан авалт, төлөвлөлт, төслийн үе шат бүрийг оновчтой удирдахад чиглүүлж байна.
Хонг Конг
MTR корпорацийн метроны системд чанарын хяналт, үнэлгээний иж бүрэн дүгнэлт хийж, олон улсын стандартын хүрээнд боловсруулалт хийсэн.
Crossrail International бол зөвхөн зураг төслийн зөвлөх биш юм. Учир нь хотын ирээдүйн дүр төрхийг дэд бүтцээр дамжуулан бүтээдэг, төслийг санаанаас бодит байдалд шилжүүлдэг компани юм. Кроссрэйл Интернэшнл УБ метро төслийн стратегийн зөвлөхөөр ажиллаж байна.