power

ДЦС-5: ТӨСЛИЙН УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН БОГИНО ЖАГСААЛТАД ОРСОН 2 ОРОЛЦОГЧ ТӨСЛИЙН САНАЛАА ИРҮҮЛЛЭЭ

2025.08.0596 үзсэн
ДЦС-5: ТӨСЛИЙН УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН БОГИНО ЖАГСААЛТАД ОРСОН 2 ОРОЛЦОГЧ ТӨСЛИЙН САНАЛАА ИРҮҮЛЛЭЭ

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 300 МВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадал бүхий Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар төлөвлөсөн.

Төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад найман компани хүсэлтээ илэрхийлснээс дөрвөн компани саналаа ирүүлсэн бол богино жагсаалтад “Шунхлай Холдинг” ХХК, “Митайм Интернэшнл” ХХК болон “Чайна Уэстэрн Повер Индастриал” ХХК багтаад байсан. Тухайн гурван оролцогчоос “Митайм Интернэшнл” ХХК, “Шунхлай Холдинг” ХХК уралдаант шалгаруулалтын баримт бичигт заасан хугацаанд багтаан төслийн саналаа ирүүллээ. Төслийн санал хүлээн авах хугацаа дууссаны дараа холбогдох мэдээллийг оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг байлцуулан танилцуулж, ил тод байдлыг ханган ажиллав. 

Уралдаант шалгаруулалтын баримт бичгийг оролцогчдод 2025 оны 7 дугаар сарын 4-ний өдөр албан ёсоор олгосон.

Шалгаруулалтын үйл явц нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолоор батлагдсан сонгон шалгаруулалтын журмын дагуу зохион байгуулагдаж байна. Цаашид ажлын хэсэг оролцогчдын ирүүлсэн саналыг холбогдох хууль, журмын хүрээнд үнэлж, хамгийн өндөр оноо авсан оролцогчийг түншлэлийн гэрээ байгуулах хэлэлцээнд урих юм.

Тус төсөл хэрэгжсэнээр Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу болон 1, 3, 4 дүгээр хорооллын дулааны хангамжийг сайжруулж, нийслэлийн эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Command Palette

Search for a command to run...