СӨҮЛ ХОТЫН МЕТРО

2025.08.0653 үзсэн
СӨҮЛ ХОТЫН МЕТРО

БНСУ-ын Сөүл хотын метрог зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл төдийгүй хотын амьдралын зүрх гэж хэлж болох аж. Учир нь өглөөний 7 цагт метроны өртөөнүүд хүмүүсээр дүүрэн болдог бөгөөд Line 2-ийн Жамсил өртөө өдөрт 1.96 сая

БНСУ-ын Сөүл хотын метрог зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл төдийгүй хотын амьдралын зүрх гэж хэлж болох аж. Учир нь өглөөний 7 цагт метроны өртөөнүүд хүмүүсээр дүүрэн болдог бөгөөд Line 2-ийн Жамсил өртөө өдөрт 1.96 сая зорчигч хүлээн авдаг байна. Анхны шугам Line 1 нь 1974 онд ашиглалтад орсон бөгөөд тухайн үед зөвхөн хэд хэдэн өртөө, хязгаарлагдмал урттай байсан бол өдгөө 23 шугам, 768 өртөөтэй, нийт урт нь 1,302.2 км хүрсэн дэлхийн томоохон метроны систем болжээ. Өдөрт дунджаар 6.6 сая хүн тус метрогоор зорчдог аж. 


Метроны бүтээн байгуулалт, өргөтгөлд дотоодын болон олон улсын инженерүүдийн хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Тэдний нэг нь Өмнөд Солонгосын Dohwa Engineering компани бөгөөд зураг төсөл боловсруулах, газар зүйн нөхцөл судлах, техникийн хяналт тавих зэрэг мэргэжлийн ажлуудад оролцсон. Dohwa Engineering-ийн туршлага, олон улсын стандартад нийцсэн шийдлүүд нь метроны аюулгүй байдал, үр ашиг, бүтээмжийг дээшлүүлж, Сөүл хотыг дэлхийн шилдэг метроны системтэй хотуудын нэг болгоход хувь нэмэр оруулсан байна. 


Өнөөдөр Сөүлчүүдийн хотын соёл, амьдралын нэгэн хэв маяг, дижитал технологийн шийдлийг нэгтгэсэн систем болжээ.
 

Command Palette

Search for a command to run...