ХӨРСНИЙ УС ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ ТӨСӨЛ: 22 БАЙРШИЛД 102 КМ УРТ ДАЛАН БАЙГУУЛНА

2025.08.0673 үзсэн
ХӨРСНИЙ УС ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ ТӨСӨЛ: 22 БАЙРШИЛД 102 КМ УРТ ДАЛАН БАЙГУУЛНА

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр үерийн давтамж, эрсдэл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Тухайлбал, 2023, 2024 онд Туул болон түүний цутгал голууд, хуурай сайруудад хүчтэй үер бууж, улс оронд ихээхэн хэмжээний эдийн з

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр үерийн давтамж, эрсдэл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Тухайлбал, 2023, 2024 онд Туул болон түүний цутгал голууд, хуурай сайруудад хүчтэй үер бууж, улс оронд ихээхэн хэмжээний эдийн засаг, нийгмийн хохирол учирсан. 

Нийслэлийн хэмжээнд 51,6 км бүхий 4 байршилд үерийн хамгаалалтын далан, 107,6 км бүхий 58 байршилд хамгаалалтын суваг байдаг бөгөөд эдгээрийн дийлэнх нь ашиглалтын хугацаа дуусаж, элэгдэж муудан, эргийн бэхэлгээ нь эвдэрч, үндсэндээ их хэмжээний үерийг сааруулах боломжгүйд хүрсэн байна. Ийм нөхцөл байдлыг үндэслэн үерийн эрсдэл өндөртэй бүс нутгуудад хамгаалалтын хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан юм. Энэ хүрээнд “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь 22 байршилд нийт 102 км урт далан, 4 байршилд хөв цөөрөм шинээр байгуулахаар тусгасан. 

Түүнчлэн “Улаанбаатар хотын үерийн эрсдлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлон шинэчлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлэх төсөл”-ийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах ажил шат дараатайгаар хэрэгжиж байна. Тодруулбал, Багц1-ийн ТЭЗҮ-ийн боловсруулалт хийгдэж байгаа бөгөөд эхлэлийн тайланг бэлэн болгохоор ажиллаж байгаа аж. Харин Багц 2-ын хүрээнд тендер зарлагдаад байгаа юм. 

Төслийн үр дүнд хотын иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, хот байгуулалт, ногоон байгууламж, усны нөөцийн ухаалаг менежментийг нэгтгэсэн цогц, тогтвортой шийдэл хэрэгжих юм 

Command Palette

Search for a command to run...