БАРУУН ДАЛАЙ ОРДЫГ ТҮШИГЛЭН БАЙГУУЛАХ “УЛААНБАДРАХ 300МВТ” ЦАХИЛГААН СТАНЦ НЬ ТӨВИЙН БҮСЭД ЭРЧИМ ХҮЧ НИЙЛҮҮЛНЭ

2025.08.07202 үзсэн
БАРУУН ДАЛАЙ ОРДЫГ ТҮШИГЛЭН БАЙГУУЛАХ “УЛААНБАДРАХ 300МВТ” ЦАХИЛГААН СТАНЦ НЬ ТӨВИЙН БҮСЭД ЭРЧИМ ХҮЧ НИЙЛҮҮЛНЭ

Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр дунджаар 7 хувиар өсч байгаа ч, бидний гол түшиц болох дотоодын станцуудын насжилт дуусч, тоноглол нь хуучирсан нь эрчим хүчний тогтвортой байдалд томоохон эрсдэл учирч болзошгү

Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр дунджаар 7 хувиар өсч байгаа ч, бидний гол түшиц болох дотоодын станцуудын насжилт дуусч, тоноглол нь хуучирсан нь эрчим хүчний тогтвортой байдалд томоохон эрсдэл учирч болзошгүй юм. Эрчим хүчний 20 гаруй хувийг Орос, Хятад улсаас импортолдог манай улсын хувьд эрчим хүч тасалдах эрсдлийг бууруулахын тулд шинэ станц барьж, дэд бүтцийг сайжруулах шаардлага тулгарсан. Иймд эрчим хүчний нүүрсний томоохон орд болох Баруун далай ордыг түшиглэн шинэ цахилгаан станц барихаар төлөвлөөд байна. 

“Улаанбадрах 300МВт” цахилгаан станц жилд 1,460-1,890 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэн төвийн бүсийн цахилгаан сүлжээнд нийлүүлэх бөгөөд энэ нь эрчим хүчний дутагдлыг арилгаж, ирээдүйн эрчим хүчний хэрэгцээг хангахад чухал түлхэц болох юм. 

Төслийн техник, эдийн засгийн үндэслэл батлагдсан, одоогоор бүрэн шинжилгээний ажлын гүйцэтгэл 60 хувьтай байгаа бол гидрогеологийн судалгаа дээжлэлтийн ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулан ажлыг эхлүүлээд байна. 

Мөн Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөр батлагдсантай холбогдуулан Газар эзэмших захирамж гаргуулахаар Улаанбадрах сумын засаг даргад хүсэлт хүргүүлжээ. Тус төсөл нь Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, импортын хамаарлыг бууруулах, тогтвортой эх үүсвэр бий болгох чухал ач холбогдолтой.

Command Palette

Search for a command to run...