ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР: МОНОС, МИС-ИЙН УУЛЗВАРЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЭСКИЗ ЗУРАГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Нийслэлд орчин үеийн стандарт бүхий, аюулгүй, тасралтгүй урсгалтай авто замын сүлжээг бий болгох, хотын замын түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор “Олон түвшний уулзвар” төслийг нийт 18 байрш
Нийслэлд орчин үеийн стандарт бүхий, аюулгүй, тасралтгүй урсгалтай авто замын сүлжээг бий болгох, хотын замын түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор “Олон түвшний уулзвар” төслийг нийт 18 байршилд шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү уулзварууд нь Баруун 4 зам, Саппоро, Механик инженерийн сургууль (МИС), Төв шуудан, Гэсэр сүм, Баянбүрд, 32-ын тойрог, 17-р сургуулийн уулзвар, Гадаад хэргийн яам, Зүүн 4 зам, Их Монгол зэрэг хотын хөдөлгөөний хамгийн их ачаалалтай зангилаануудыг хамрах юм. Эдгээр байршлуудад нийт 9,000 метр урт авто зам, 4,500 метр урт нүхэн гарц болон гүүрэн байгууламж шинээр баригдана. Ингэснээр хотын гол чиглэлүүдийн авто замын хөдөлгөөн сааталгүй үргэлжлэх нөхцөл бүрдэнэ хэмээн үзжээ.
Эхний ээлжинд Моносын уулзвар, МИС-ийн уулзвар, Энхтайваны гүүрний баруун болон зүүн урд уулзвар, Офицерын тойрог, 32-ын тойрогт олон түвшний уулзварын бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн. Одоогоор Монос болон МИС-ийн уулзварын зураг төслийг Хот төлөвлөлт, судалгааны институт боловсруулж, хөдөлгөөн зохион байгуулалтын эскиз зураг гарган, холбогдох байгууллагуудтай зөвшилцөн ажиллаж байна. Монос болон МИС байршлын техник, эдийн засгийн үндэслэлийн ажил 50 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна.
Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэж авто замын түгжрэл буурах тооцоо, судалгаа гарсан байна. Нөгөөтэйгүүр, зөвхөн автомашины урсгалд бус, нийслэлчүүдийн ажлын бүтээмж, хотын эдийн засгийн идэвхжилд бодит ахиц авчирна гэдгийг онцолж байна.