ТРАМВАЙ: ЭРЧИМ ХҮЧ НӨХӨН СЭРГЭЭХ СИСТЕМ

Дэлхийн олон хот трамвайг илүү үр ашигтай, байгальд ээлтэй болгохын тулд “regenerative braking” буюу эрчим хүч нөхөн сэргээх тоормосны системийг өргөн нэвтрүүлж эхэлжээ. Энэ технологи нь трамвай тоормослох үед үүсэх кине
Дэлхийн олон хот трамвайг илүү үр ашигтай, байгальд ээлтэй болгохын тулд “regenerative braking” буюу эрчим хүч нөхөн сэргээх тоормосны системийг өргөн нэвтрүүлж эхэлжээ. Энэ технологи нь трамвай тоормослох үед үүсэх кинетик энергийг цахилгаан болгон хувиргаж, эргээд тэжээлийн сүлжээнд цахилгаан дамжуулах эсвэл өөрийн аккумляторт хадгалах боломжийг олгодог аж.
Ингэснээр трамвайн эрчим хүчний хэрэглээг мэдэгдэхүйц бууруулахын зэрэгцээ үйл ажиллагааны зардлыг хэмнэж, хотын тээврийн нүүрстөрөгчийн ялгарлыг багасгах давуу талтай гэнэ. Тухалйбал, Испанийн Барселона, Финляндын Хельсинк, Германы Кёльн хотын трамвайны системд уг технологийг ашигласнаар эрчим хүчний хэрэглээг 30 хүртэл хувиар бууруулсан байна.
Мөн зарим хотууд нөхөн сэргээгдсэн эрчим хүчийг бусад трамвайд шууд дамжуулах шийдлийг нэвтрүүлж байгаа нь сүлжээний ачааллыг багасган, илүү тогтвортой ажиллагааг хангаж байна. Ирээдүйд ийм систем нь хотын тээврийг бүр ч ухаалаг, тогтвортой хөгжлийн загварт ойртуулах гол технологийн нэг байх төлөвтэй байна.