САУДЫН АРАБТ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ НИСЭХ БУУДАЛ БАРИГДАЖ БАЙНА

2025.08.1239 үзсэн
САУДЫН АРАБТ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ НИСЭХ БУУДАЛ БАРИГДАЖ БАЙНА

Саудын Арабын нийслэл Рияд хотод баригдаж буй King Salman International Airport нь дэлхийн хамгийн том агаарын тээврийн зангилаа болохоор төлөвлөгдөж байна. Дэлхийд алдартай архитектурын студи Foster + Partners-ийн зураг

Саудын Арабын нийслэл Рияд хотод баригдаж буй King Salman International Airport нь дэлхийн хамгийн том агаарын тээврийн зангилаа болохоор төлөвлөгдөж байна. Дэлхийд алдартай архитектурын студи Foster + Partners-ийн зураг төслөөр хэрэгжиж буй энэхүү бүтээн байгуулалт нь нийт 57 км² талбайг хамарч, 6 терминал, 12 нислэгийн зурвастай байхаар төлөвлөгджээ.
Энэхүү олон улсын нисэх буудал нь жилд 120 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтайгаар ашиглалтад орох бөгөөд ирээдүйд уг тоог 185 саяд хүргэх зорьж буй аж.

"Vision 2030" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй энэхүү төслийг зөвхөн тээвэр, логистикийн зангилаа байхаас гадна, аялал жуулчлал, худалдаа, олон улсын бизнесийн стратегийн чухал төв болгон хөгжүүлэхээр төлөвлөж байгаа.
Түүнчлэн ухаалаг технологи, сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг өргөнөөр нэвтрүүлж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад чиглэсэн байгальд ээлтэй бүтээн байгуулалт болох гэнэ. 

Command Palette

Search for a command to run...