ТАВАН ШАРЫН НҮХЭН ГАРЦЫН ГАРМЫН ХОЙД ХЭСГИЙН АВТО ЗАМЫГ ЗАСАЖ ШИНЭЧИЛНЭ
Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл хэрэгжиж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд, төмөр зам доогуур Найрамдлын замыг товчооны замтай холбох, төмөр замын 396 км
Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл хэрэгжиж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд, төмөр зам доогуур Найрамдлын замыг товчооны замтай холбох, төмөр замын 396 км, ПК9-36 3в авто замын 1-р нүхэн гарц буюу Таван шарын нүхэн гарцын гармын хойд хэсгийн авто замын засвар шинэчлэлийн ажил ирэх Баасан гарагаас эхэлнэ. Тодруулбал, 8-р сарын 15-ны 22:00 цагаас 9-р сарын 3-ны 22:00 цаг хүртэл авто замыг хэсэгчлэн хааж, хөдөлгөөнийг хязгаарлах юм. Иймд ажил гүйцэтгэх хугацаанд тус чиглэлд зорчих жолооч, зорчигчид ачаалал багатай өөр маршрутыг сонгохыг зөвлөж байна.